Монголын татварын албанаас “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг угтаж  2020 оны 04 дүгээр сарын 09-нөөс 30-ны өдрийг  дуустал улс даяар өсвөр үе, их дээд сургуулийн оюутан, залуусын дунд “ТикТок” уралдаан зарлалаа.

Уралдаан нь нийгэмд татварын  суурь мэдлэг олгох, татвар төлөх нийгмийн сэтгэлгээг төлөвшүүлэх зорилготой.

Уралдаанд ирүүлэх бүтээл нь “Миний мэдэх татвар” сэдвийн хүрээнд улс эх оронд татварын гүйцэтгэх үүрэг, татвар үгүй бол улс орны нийгмийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухай өөрсдийн төсөөлөл, бодол санааг харуулсан мөн үнэн зөв, шударгаар татвар төлж буй иргэн, аж ахуйн нэгжийг алдаршуулан сурталчилсан агуулгатай байна.

                                                 

Бүтээлд тавигдах шаардлага:

Бүтээлийг #Ковидын_эсрэг_хамтдаа #Татвар_төлөгчдийн_өдрүүд хаштаг болон бусад тайлбарын хамт TikTok аппликэйшнд public тохиргоотой 2020 оны 04 дүгээр сарын 30-ны 23 цаг 59 минутаас өмнө оруулсан байна.

                                                    

Шалгаруулах хугацаа:

Татварын ерөнхий газраас томилогдсон Уралдаан шалгаруулах комисс бүтээлийг 05 дугаар сарын 04-ний өдрийн дотор шалгаруулна. Уралдаанд оролцож буй бүтээлийн лайк, шэйр нь шалгаруулалтын явцад харгалзах нэг үзүүлэлт болох тул түрүүлж бүтээлээ илгээсэн оролцогчийн хувьд давуу тал болно. 

Уралдаанд амжилттай оролцож шалгарсан бүтээлийн эздийн шагналыг Татвар төлөгчдийн өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд  цахимаар хүргүүлнэ. 

                                                    

Шагнал урамшуулал:

Нэгдүгээр байр-1              Цахим талархал, мөнгөн шагнал  /300 000 төг/

Хоёрдугаар байр-2           Цахим талархал, мөнгөн шагнал  /200 000 төг/

Гуравдугаар байр-3          Цахим талархал, мөнгөн шагнал  /100 000 төг/

Тусгай байр-10                  Цахим талархал, мөнгөн шагнал  /50 000 төг/



Эх сурвалж: Татварын ерөнхий газар