Бага насны хүүхэд байшингийн таван давхраас унаж амь насаа алдсан хэрэг гарчээ. Уг хэрэг Хан Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах нэгэн хотхонд гарсан байна.

Амь насаа алдсан хүүхэд дөрвөн настай байсан бөгөөд эл хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа ажээ.  

Энэ мэтээр эцэг эхийн хараа хяналт суларч, хүүхдээ цоожилсоноос болж, хүүхэд тагтнаас унах, галд өртөх хэрэг гарсаар байна. Иймд хүүхдээ хараа хяналттай орхих, хүүхдэдээ тавих анхаарлаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.