Тавантолгой түлш компани 89 мянган тонн шахмал түлшний нөөцтэй байна

Peak.mn
10 сарын 15, 2024

Тавантолгой түлш компани 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор Зүүн үйлдвэрийн II,III цехтээ техникийн шинэчлэлийн ажлуудыг хийсэн билээ.  

Ингэснээр өндөр хүчин чадалтай 5 шугамаар хоногт 2500 тонн шахмал түлш үйлдвэрлэж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар шахмал түлшийг 582 гэрээт цэгээрборлуулж байгаа бөгөөд өвлийн оргил ачааллын үед 650-670 цэгээр борлуулахаар төлөвлөжээ.

Нийслэлийн 7 дүүрэгт нөөцийн 42 агуулахад 80,126 тонн, үйлдвэрийн бүсэд 8243 тонн, нийт 89,000 тонн шахмал түлш нөөцлөөд байна.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.