УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар "Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл"-ийг хэлэлцсэн.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ тус хуралдааны үеэр Т.Аюурсайхан гишүүнийг Булган аймагт хууль бусаар алт ухаж байгаа хэмээн хэлсэнийг өмнө нь бид мэдээлсэн. /Энд дарж уншина уу/

Тэгвэл уг асуудалд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан өөрийн цахим хуудсаараа дамжуулан хариу мэдээлэл хийжээ.

Тэрээр "Хулгайг нуух нь гэмт хэрэг юм. Хулгайг нуулгүй хуулийн байгууллагад өг Ж.Бат-Эрдэнээ. Би хэзээ ч алт ухаж байгаагүй, цаашдаа ч ухахгүй! Алт ухдаг дүү ч байхгүй. Хэн ч байхгүй.

Яам дээр нь аллага болсон өдөр архидалт Ж.Бат-Эрдэнийн өрөөнөөс эхэлсэн, Булганы прокурор асан ирсэн, алуурчинтай дотны найз зэрэг дэд сайдынх нь хэлснийг хуулийнхан нягтлах ёстой гэж би хэлсэнд маш их цочиж, сандарсан нь харин үнэн.