Дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудад театрын сурган хүмүүжүүлэх сургагч багш нар бэлтгэгдлээ

Н.Жавхлан
04 сарын 28, 2024

ДҮҮРГИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДАД ТЕАТРЫН СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭХ АРГА ЗҮЙН АНХАН ШАТНЫ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ 300 ҮЕ ТЭНГИЙН СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭГДЛЭЭ.

Хүүхдийн авьяас ур чадварыг хөгжүүлэх, хөгжил оролцоог дэмжих, цогц чадамжийг бий болгон төлөвшүүлэх зорилгоор тус хэлтсийн санаачилгаар Монголын сургуулиас гадуурх сургалтын ‘’SUNRISE’’ холбоотой хамтран Соёл урлагаар дамжуулан хүүхэд, өсвөр үеийг нийгэмшүүлэн төлөвшүүлэх “Театрын сурган хүмүүжүүлэх арга зүй”-н  н анхан шатны сургалтыг зохион байгуулж дүүргийн хэмжээнд ерөнхий боловсролын 25 сургуулийн 9-11 дүгээр ангийн 300 сурагчийг хамруулж үе тэнгийн сургагч багшийг бэлтгэж, батламж гардуулж өглөө

 Тус төслийн хаалтын үйл ажиллагаанд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч Д.Ундармаа хүрэлцэн ирж, нийт оролцогч хүүхдүүдэд мэндчилгээ дэвшүүлж, үе тэнгийн сургагч багшаар бэлтгэгдсэн манлайлагч хүүхдүүдэд батламжийг нь гардууллаа. 

“Театрын сурган хүмүүжүүлэх арга зүй”-н сургалт нь бүтээлч байхыг шаарддаг ба хөгжөөнтэй сэтгэл сэргээх дасгал, тоглоомын аргаар дамжуулан хүүхэд, өсвөр үеийнхний аливаа юмсыг олон өнцгөөр илэрхийлэх, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, туршиж үзэх боломжийг олгож, хэтрүүлэгтэй дүр бүтээж амилуулах дасгал ажиллах, шинээр бүтээлч санаачилгатай болоход хүүхдийг хөгжүүлэх онцгой ач холбогдолтой бөгөөд хүүхэд бүрийн ур чадварыг нээн илрүүлж, тусгайлан ажиллах арга зүйн үндсэн дээр хүүхдийн санаа бодлыг биеийн хэлэмжээр дамжуулах илэрхийлж, хөгжүүлэх тусгай арга зүй бүхий сургалт юм.

Бэлтгэгдсэн сургагч багш нар маань өөрийн сургууль дээрээ түгээгчээр ажиллаж үе тэнгийнхээ хүүхдүүдийг манлайлан хүүхдийн хөгжил, оролцоог нэмэгдүүлэх, сайжруулах үйл ажиллагаанд гар бие оролцох юм.

Тус төслийн үйл ажиллагааг дэмжин, хамтран ажилласан нийт идэвхтэн манлайлагч 300 сурагч, Дүүргийн Засаг даргын тамгын газар, Ерөнхий боловсролын сургуулиуд, Монголын сургуулиас гадуурх сургалтын ‘’SUNRISE’’ холбооны хамт олонд талархал илэрхийлье.

 

ЗурагТайлбар


























Холбоотой сэдвүүд

театр сургагч багш

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.