Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газар өнгөрсөн нэг сарын хугацаанд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн хуульд заасан харьяаллын гэмт хэргийн шинжтэй 22 гомдол, мэдээллийг хянан үзсэнээс 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 8 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 4 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж шийдвэрлэсэн байна.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 87 хэрэгт ажиллагаа явуулснаас 8 хэрэг бүртгэлтийн хэрэгт яллагдагчаар татах, 8 хэрэг бүртгэлтийн хэргийг хаах, 23 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх, мөрдөн байцаалтын 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар тус тус прокурорт шилжүүлэн шийдвэрлэжээ.


Эх сурвалж: ТЕГ