Х.Оргил
09 сарын 02, 2020
Засгийн газрын 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн хуралдаанаар Тагнуулын ерөнхий газрын даргаар Пэлжээгийн Одонбаатарыг, тэргүүн дэд даргаар Аюушжавын Бат-Эрдэнийг, дэд даргаар Сүрэнжавын Хүдэрчулууныг томиллоо.
Тагнуулын ерөнхий газрын дарга Пэлжээгийн Одонбаатар нь 1974 онд Дундговь аймгийн Мандалговь хотод төрсөн. Хуульч мэргэжилтэй. Цэргийн байгууллагад нийт 25 жил ажилласан, цэргийн хурандаа цолтой. Тагнуулын ерөнхий газарт мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч, тасгийн дарга, хэлтсийн орлогч дарга, хэлтсийн дарга, албаны дарга, газрын дарга, тэргүүн дэд даргаар ажиллаж байсан туршлагатай.
Тэргүүн дэд дарга Аюушжавын Бат-Эрдэнэ нь 1971 онд Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд төрсөн. Хуульч мэргэжилтэй. Цэргийн байгууллагад 27 жил ажилласан, цэргийн хурандаа цолтой. 1993-1998 онд УМБГ-т мөрдөн байцаагч, 1998-2005 оноос Тагнуулын ерөнхий газарт ахлах мөрдөн байцаагч, хэлтсийн дарга, газрын даргаар ажиллаж байсан.
Дэд дарга Сүрэнжавын Хүдэрчулуун нь 1979 онд Улаанбаатар хотод төрсөн. Хуульч-эрх зүйч мэргэжилтэй. Цэргийн байгууллагад нийт 17 жил ажилласан, цэргийн хурандаа цолтой. Тагнуулын ерөнхий газарт 2003 оноос одоог хүртэл ажилтан, ахлах ажилтан, тасгийн дарга, хэлтсийн дарга, газрын орлогч, газрын даргаар тус тус ажиллаж байсан.
Сэтгэгдэл бичих (8)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [66.181.185.211] ・ 2026.01.05 Хариулах
Хүүхэд сайн мууг ялгахгүй
Зочин [66.181.185.211] ・ 2026.01.05 Хариулах
Ухамсаргүй хүн бол хүн чанаргүй
Зочин [66.181.185.211] ・ 2026.01.05 Хариулах
Хүн чанаргүй хүн ухамсаргүй байдаг
Зочин [66.181.183.28] ・ 2025.09.19 Хариулах
Сохор зоос үлдээхгүйгээсээ гадна өө сэв хайсан. Хов жив муу мэдээ байдаг. Хов зөөгчид сэтгүүлч биш. Мөрдөн байцаалтын нууц гэж хуулинд бий
Зочин [66.181.186.248] ・ 2025.07.06 Хариулах
Хот газар нурших нь бүдүүлэг
Зочин [66.181.186.248] ・ 2025.07.06 Хариулах
Фү яао хатан пэн яү гэгч эмэгтэйтэй түүхэндээ таардаггүй байхыг бодвол фү яао хатан зөрүүд байсныг археологиор нотолсон
Зочин [66.181.186.248] ・ 2025.07.06 Хариулах
Нэр хугарахаар яс хугар. Нүгэл
Зочин [66.181.181.243] ・ 2025.01.18 Хариулах
Гэмт хэргээс хамгаалах даатгал. Хүн цөөтэй байшингууд нь хол газарт хана дагуулж тагнуул хийх ёстой
Санал болгох
1 А.Энхжаргал: “Бодь даатгал” нь Голомт банк, “Бодь интернэйшнл”-ээс тусдаа, бие даасан компани гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна
2 Л.Энх-Амгалан: Сургалтын чанарыг сайжруулахын тулд багш нарыг аттестатчилна
3 Багийн ойлголтын зөрүү байгууллагыг нь гацаасныг захирлууд анзаардаггүй
4 Тахь, бөхөн, чацарганы шугуй сэргэсэн Хомын талд малчдын орлого ч өсжээ
5 Б.Нямбаяр: Шувууд үзэгдэхээ больж байвал тэр орчин амьдрах боломжгүй болж буйн дохио
Холбоотой мэдээ
Нийгэм
Ерөнхий сайд Н.Учрал “Туулын хурдны зам” төслийг зогсоож байгааг мэдэгдлээ
Б.Номин ・ 04 сарын 22, 2026
Нийгэм
Засгийн газар: Ресторан, саун, кино театр, бялдаржуулах төв зэрэг 10 байгууллага ажиллахгүй
Б.Баясгалан ・ 03 сарын 31, 2021
Нийгэм
Сугалааг цахимаар тусгай зөвшөөрөлгүй зохион байгуулах нь хууль зөрчсөн үйлдэл
Б.Баясгалан ・ 12 сарын 18, 2020
Нийгэм
Өмгөөлөгч: Бичлэгт гарсан шүүгчдийг прокурорын зөвшөөрөлгүйгээр дагасан, мөрдсөн байж болзошгүй
Б.Баясгалан ・ 02 сарын 24, 2021
Нийгэм
ЭМГЭНЭЛ: СОРОГЖООГИЙН ГОМБО /1957-2024/
Тогтохбаярын Ариунзаяа ・ 11 сарын 19, 2024
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2025 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.