Технологийн шилдэг шийдэл: Илон Маскийн 'Pi' ухаалаг утасны талаарх цуурхлууд

Илон Маск саяхан ‘X’-дээ хиймэл дагуултай шууд холбогддог ухаалаг утас үйлдвэрлэх талаараа хэрэглэгчдийн дунд санал асуулга явуулсан нь шуугиан тариад байна.

Олон нийт энэхүү санал асуулгыг Тесла компани ухаалаг утсаа зах зээлд гаргахад бэлэн болсон гэдгээ илэрхийлж буй хэлбэр хэмээн үзэж буй. Өмнө нь Илон Маск “Neuralink” чипийг танилцуулж, энэ оны эхэнд анхны хүнд амжилттай чипээ суулгасан юм. 

Ингээд үргэлж хүний санаанд оромгүй технологийн нээлтүүдийг хийж, хэрэглэгчдийг алмайруулдаг Илон Маскийн үйлдвэрлэх 'Pi' ухаалаг утастай холбоотой "цуурхлууд"-аас сонирхуулъя. 

Зургийн эх сурвалж: Lifewire.com

#Starlink сүлжээтэй шууд холбогдоно

Орчин үеийн ухаалаг утаснуудын ихэнх нь 5G сүлжээг ашигладаг. Тэгвэл Теслагийн үйлдвэрлэх 'Pi' утас нь 5G сүлжээг ашиглахаас гадна SpaceX-ийн сансарт суурилуулсан Starlink интернэтийн үйлчилгээтэй шууд холбогдоно. Тэгэхээр Pi гар утас хэрэглэгчид цаашид интернэтийн сүлжээнд санаа зовох шаардлагагүй болох юм. Ингэснээр Марс дээр ч интернэтийн сүлжээ барих нь ээ. 

Гэвч жижиг төхөөрөмжөөс хандахад сүлжээ муу байх асуудал үүсэх магадлалтай гэнэ. Тиймээс Илон Маск энэ асуудлыг шийдвэрлэхэд анхаарал бололтой.

#Зөвхөн Pi-д зориулагдсан автомашин удирдах нэмэлт функцтэй

Тесла автомашинд ухаалаг гар утсанд зориулсан автомашинаа дуудах, түгжих, түгжээг тайлах, медиа тоглуулагчийг хянах программ бий. 'Pi' гар утсанд энэхүү программ суулгагдсан байх юм. Мэдээж зөвхөн Тесла автомашинтай хэрэглэгчдэд энэхүү нэмэлт функц илүү ашигтай байна гэж таамаглажээ.

#Нарны эрчим хүчээр цэнэглэгдэнэ

Тесла компани эх дэлхийдээ ээлтэй байх бодлогоо баримталдаг. Тиймээс 'Pi' ухаалаг утсыг цэнэглэх шийдлийг нарны эрчим хүчээр шийдэхээр төлөвлөж байгаа бололтой.  

#Криптовалют олборлох боломжтой 

Хэрэглэгчдэдээ ухаалаг утаснаасаа криптовалют олборлох боломжийг олгох нь ээ. Илон Маскийн тухайд "Dogecoin"-ий талаар цахим хуудастаа хуваалцдаг. Үүнээс гадна тэрээр өмнө нь "MarsCoin"-ныг гаргах талаар Х-дээ хуваалцаж байсан юм.

Ийнхүү олон нийтийн дунд хүлээлт үүсгэж буй Pi ухаалаг утас нь хэзээ зах зээлд нийлүүлэгдэх нь тодорхойгүй. Технологийн мэргэжилтнүүд энэ онд багтаж танилцуулах байх гэсэн таамаглал дэвшүүлсэн бол зарим нь тус утсыг дахиад 2-3 жил ч хүлээх магадлалтай гэжээ. 

Сонирхуулахад, Теслагийн гаргах ухаалаг утас дунджаар 800-1200 ам.долларын үнэтэй байх бололтой.

Эх сурвалж: Lifewire.com

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.