БНСУ-ын Засгийн газар коронавирустэй тэмцэж байгаа ажилчиддаа талархаж буйгаа болон ард иргэдээ вирусийн эсрэг тэмцлээ идэвхтэй үргэлжлүүлэхийг уриалж буйгаа 300 дрон хөөргөн тэнгэрт дүрсэлжээ.

Дронуудаар хамгаалалтын хэрэгсэлтэй эмч нар, гараа угааж, маск зүүсэн болон зай барьж байгаа хүмүүсийг дүрсэлсэн байна.

Ийнхүү тус улсын Дэд бүтэц, тээврийн яамныхан 7 дугаар сарын 04-ны шөнийн тэнгэрт Хан мөрөн дээгүүр 10 минут үргэлжлэх синхрон гэрлийн шоуг үзүүлжээ.

Олон хүн цуглаж үзэхээс сэргийлэн гэрлийн шоуг олонд зарлаагүй аж.

Эх сурвалж: CNN