peak.mn
08 сарын 24, 2018
АНУ-ын Калифорни муж улсын Фремонт хот дахь “Тесла” компанийн үйлдвэрт пүрэв гарагт гал түймэр гарсан бөгөөд үүний улмаас хүмүүс бэртэж гэмтээгүй байна гэж “Синьхуа” агентлаг баасан гарагт мэдээлэв.
“Овоолготой их хэмжээний картон цаас шатсан нь гал түймэр гарах шалтгаан болсон бөгөөд ойр орчимд байсан байгууламжууд галд өртсөн” гэж тус хотын гал түймэртэй тэмцэх газраас мэдээлжээ.
“Гал түймрийг бүрэн унтраасан ба хүн бэртэж гэмтээгүйгээс гадна үйлдвэрт ямар нэг хохирол учраагүй. Хурдан шуурхай ажилласан Фремонт хотын гал түймэртэй тэмцэх газрын ажилтнуудад гүнээ талархал илэрхийлье” гэж “Тесла” компанийн гүйцэтгэх захирал Элон Мюск өөрийн Твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.