“ТЭСО Групп”-ийн ТУЗ-ын дарга О.Дамжин төрийн дээд “Аж Үйлдвэрийн Гавьяат Ажилтан” цол тэмдгээр шагнагдлаа.

Н.Жавхлан
10 сарын 25, 2025

Энэхүү нэр хүндтэй шагнал нь үндэсний баялаг бүтээгч, шинэ үеийн бизнесийн манлайлагчдын төлөөлөл болох ТЭСО Группийн олон жилийн тууштай хөдөлмөр, бүтээлч сэтгэлгээ, инновацын бодлогын бодит баталгаа, монгол улсын нийгэм,  эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсны илэрхийлэл юм.

Байгалийн нөхөн сэргээгдэх баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулж, эрүүл, чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн гарт хүргэх эрхэм зорилгоор 30 жилийн өмнө эхэлсэн бизнес өнөөдөр 30 гаруй охин компани, олон салбарт манлайлагч экосистем болон өргөжин хөгжжээ.

 

ТЭСО Группийн ТУЗ-ийн дарга О.Дамжин:

“Өнөөдөр миний хүртсэн “Аж Үйлдвэрийн Гавьяат Ажилтан” хэмээх нэр хүндтэй шагнал ганц хүний гавьяа шагнал биш. Энэ бол өнгөрсөн 30 жилд ТЭСО Группийг цогцлооход гар бие, сэтгэл зүрхээ зориулан хөдөлмөрлөж буй үнэ цэнтэй ажилтнууд, үнэнч хэрэглэгчид, харилцагч, хөрөнгө оруулагчдын хамтын хичээл зүтгэлийн үр дүн юм. Энэхүү шагнал намайг болон манай хамт олныг улам их хичээх, илүү хариуцлагатай байх урам зориг өглөө.” хэмээн онцоллоо.

Холбоотой сэдвүүд

топ100 тэсо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.