Н.Жавхлан
04 сарын 26, 2025
Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас гишүүн орнуудын дунд шинийг санаачлах, зохион бүтээх үйл ажиллагааг дэмжин, эдийн засаг, техник, технологийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан байгууллагуудад олгодог “Үндэсний шилдэг үйлдвэрлэгч байгууллага” шагналыг Монгол Улсаас анх удаа ТЭСО Групп хүртлээ.
ТЭСО Групп нь хүнсний үйлдвэрлэл болон барилга, бүтээн байгуулалтын салбарт оюуны өмчийн патенттай нийт 200 гаруй инновац шингээсэн бүтээгдэхүүнийг зах зээлд гаргасан байдаг. Энэхүү шагнал нь ТЭСОчуудын инновац, бүтээлч үйлдвэрлэл, оюуны өмчийг үр ашигтай хамгаалан хөгжүүлж, дотоод болон олон улсын зах зээлд амжилттай бүтээгдэхүүн гаргасан онцлох ололтуудыг баталгаажууллаа.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.