Жил бүр 1500 ам.доллар олгодог менторшип хөтөлбөртэй оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт эхэллээ

Мабүчи олон улсын тэтгэлгийн сангийн хөрөнгө оруулалттай, Шинэ Монгол Мабүчи сангийн тэтгэлэгт хөтөлбөр нь дотоодын их дээд сургуульд 3.2-оос дээш голч дүнтэй суралцаж буй, хичээл зүтгэлтэй, сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай оюутнуудад хүү шимтгэлгүй, барьцаагүй, эргэн төлөгдөх нөхцөл бүхий менторшип хөтөлбөртэй тэтгэлэгт хөтөлбөр юм.

‘’Оюутан таныг сургалтын тэтгэлгийн сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.’’

Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт нь 2 үе шаттай хэрэгждэг бөгөөд эхний үе шатанд холбоосын дагуу оюутнуудын илгээсэн материалуудыг сонгон шалгаруулалтын комисс шалгаруулж, хоёр дахь шатанд эхний шатанд шалгарсан оюутнуудтай ярилцлага хийж оюутнуудыг сонгодог.

Тэтгэлэгт хөтөлбөрийн хамрах хүрээ:

Их дээд сургуулийн I болон III курсын оюутан,

Нийт 5 жилээр суралцдаг оюутнуудын хувьд II болон IV түвшний оюутан (Жиш: МУИС-Хууль зүйн сургуулийн оюутнууд 5 жилээр суралцдаг учир);

✔  Нийт 6 жилээр суралцдаг оюутнуудын хувьд III болон V түвшний оюутан (Жиш: АШУҮИС-ийн оюутнууд);

Бусад их дээд сургуулиудын хувьд I болон III дугаар түвшний оюутан байх;

✔   Коллежийн оюутнуудын хувьд IV курсын оюутан байх (Жиш: Шутис коосэн, Монгол коосэн, Шинэ Монгол технологийн коллеж);


Тавигдах ерөнхий шаардлага:

✔  Дотоодын их, дээд сургуулийн бакалаврын өдрийн хөтөлбөрийн оюутан байх;

  Бакалаврын хөтөлбөрөөр суралцагч суралцах нийт хугацаандаа 3.2 ба түүнээс дээш голч оноотой үнэлэгдсэн байх;


Сургалтын тэтгэлгийн хэмжээ:

Оюутан байх хугацаандаа тухайн оюутан жил бүр 1500$ тэтгэлгийг авна.

  2 жилийн тэтгэлэгт оюутан нийт 3000$-ыг авах юм.

4 жилийн тэтгэлэгт оюутан нийт 6000$-ыг авах юм.


Тэтгэлэгт хамрагдах оюутнуудын тоо:

  Дотоодын их, дээд сургуулийн бакалаврын өдрийн хөтөлбөрийн 30 оюутан

  Kooсэн буюу коллежийн оюутан 10


Эргэн төлөлт хийх хугацаа: Их дээд сургуулиа төгссөнөөс нэг жилийн дараагаас тэтгэлгийн эргэн төлөлтийг хийдэг. Эргэн төлөлт хийхдээ долларын ханшийн өсөлтөөс үл хамааран анх тэтгэлэг авсан дүнгээрээ л эргэн төлөлт хийнэ. Ингэснээр дараа үеийн оюутны тэтгэлгийн тодорхлой хэсгийг өмнөх үеийн оюутан бүрдүүлж, тэтгэлэг олгогч болох юм.

Тэтгэлэгт хөтөлбөрт өргөдлөө илгээх хугацаа: 

2023.08.10-2023.09.15 Өргөдөл хүлээн авах холбоос: https://forms.gle/wTvw5L5SFE8T4XZq6


Тэтгэлэгийн менторшип хөтөлбөрийн онцлог:

Тухайн оюутны мэргэжлийн, салбартаа үлгэр дууриалал бүхий 1 ментор – 2 ментий

⇨ Оюутан хөгжлийн хөтөлбөр- Төлөвлөгөөт болон чөлөөт уулзалтууд, сонирхлын багаар хуваагдан төсөлт болон сайн дурын ажил хэрэгжүүлэх


Тэтгэлэгт хөтөлбөрт бүрдүүлэх материал:

Нэгдүгээр үе шат:

⇨ Facebook хуудас дээр орсон Google form-ыг бөглөх

Формс дээр байгаа анкетыг бөглөх

⇨ Тэтгэлэг хүсэгчийн иргэний үнэмлэхний хуулбар

Өөрийгөө танилцуулсан 2 минутын видео бичлэг

⇨ Тэтгэлгийн эргэн төлөлтийг бүрэн батлан даах эцэг эх, асран хамгаалагчийн орлогыг тодорхойлох бичиг баримтын хуулбар

⇨ Тэтгэлэг хүсэгч оюутан 1-р түвшний оюутан бол ерөнхий боловсролын гэрчилгээний хуулбар, Элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгийн хуулбарыг оруулна

уу. Хэрэв тэтгэлэг хүсэгч 1-ээс дээш түвшний оюутан бол суралцсан хугацааны дүнгийн хуулбар, сургуулийн тодорхойлолт


Хоёрдугаар үе шат:

 Ярилцлагын үе шат


Оюутан та амжилттай, салбартаа манлайлж буй боловсон хүчнүүдийн зөвлөгөө, илтгэлийг сонсож, оюутан цагаа үр бүтээлтэй өнгөрөөхийг хүсвэл өөртөө итгэлтэй, хариуцлагатай оюутан та материалуудыг бүрдүүлэн дээр дурдсан forms-оор илгээгээрэй.

Холбоо барих: mabuchi@shinemongol.edu.mn, +976-99298618

Танд амжилт хүсье!

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.