Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга он солигдох мөчид мэндчилгээ дэвшүүлэхдээ ахмад настны тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх шийдвэрийг ҮАБЗ-өөс гаргаж байгаагаа дуулгасан. Энэхүү мэдэгдэл нийгэмд ар араасаа дагуулсан олон хэлэлцүүлгийг өрнүүлээд байна. Мөн нэр бүхий улс төрч, эдийн засагч, намууд ч уг мэдэгдлийн талаар үгүйсгэсэн болон зөвтгөсөн байр сууриа илэрхийлээд буй. Тухайлбал ХҮН мэдэгдэл гаргажээ.

Мэдэгдэлд "Монгол Улсын Ерөнхийлөгч ҮАБЗ-ийн шийдвэрийг эцсийн шийдвэр мэтээр олон нийтэд танилцуулсан нь Үндсэн хууль, парламентат ёсны зарчмыг зөрчсөн хариуцлага мэдэгдэл болов. Хөдөлмөрийн үндэсний нам нь иргэд тэтгэвэрт гарахдаа төрөөс хишиг хүртэж амь зуудаг биш харин өөрсдийн төлсөн тэтгэврийн шимтгэлээр амьдрал ахуйдаа хүрэлцэхүйц тэтгэвэр авах боломжтой" гээд ҮАБЗ-д тэтгэврийн цогц шинэчлэлийг нэн даруй авч хэрэгжүүлэхийг санал болгожээ.

Мэдэгдлийг бүрэн эхээр нь уншина уу