Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсаас Монгол Улсад суух Өргөмжит консул Т.Ганболдод өчигдөр экзекватурыг нь гардуулан өгсөн билээ. 

Түүнийг уг албанд томилогдсоны дараа нийгмийн сүлжээгээр иргэд үзэл бодлоо илэрхийлж цаашид улс төрөөр замнаж гэж ил гарч ирсэн гэх мэтээр бичих болсон. Тэгвэл тэрбээр уг асуудал дээр өөрийн хуудас дээрээ байр сууриа илэрхийлжээ.

"Би 1.5 жилийн өмнөөс Уругвай найз нөхдийн хүсэлтээр улсыг нь Монголд төлөөлөх Өргөмжит консул болох саналын дагуу хийж байсан ажил... Манай засаг төр өгдөг алба огт биш! Дорлиг, Баясгалан, Элбэг, Сахал, Хурц нарын бичээч нар намайг гүтгэх гуйвуулах яахав, нэг юмыг ойлго! Та нарыг ийм дорой, хямд, харанхуй, ядуу болгож байгаа энэ мангаснуудыг илчилж чанга ярьж байгааг маань унтраах дарах санаа бүтэхгүй! Би няцахгүй, шантрахгүй! Үнэн ялна! Сайхан цаг ирнэ! Авчирна!" хэмээн бичжээ.

Фэйсбүүк хуудастаа оруулсан түүний байр суурь: