Л.Дэлгэрмаа
08 сарын 16, 2026
Өнөөдөр “The Lemons” хамтлаг үүсгэн байгуулагдсан 22 жилийн ойг угтсан “The Lemons 22 жил” тоглолтын тухай мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал боллоо. Тус тоглолтыг 2026 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 18 цагаас SocialPay Park-д зохион байгуулах юм. Энэхүү тоглолт нь бүрэн хэмжээний бие даасан тоглолт бөгөөд шинэ цомгийн нээлтээ хийхээс гадна Анар, Одноо, Тулгаа, Өөжгий, Чөөгий гэсэн бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглох бөгөөд Улаанбаатар хотын томоохон задгай талбай SocialPay Park-д болж буй анхны тоглолт юм байна.
Ийнхүү “The Lemons” хамтлаг 2015 онд 11 жилийн ойгоо “III” цомгийн хамт тэмдэглэж, 2016 онд “Unplugged in UB” нэртэй бие даасан сүүлийн тоглолтоо толилуулснаас хойш 10 жилийн дараа бүрэлдэхүүнээрээ тайзнаа эргэн ирж байна.
Тус бие даасан тоглолтыг “Монгол Микс Прожект” ХХК-ны хамт олон хамтран зохион байгуулж бол тоглолтод Монголын амьд хөгжмийн томоохон төлөөлөл болох A-Sound хамтлагийн дуучин Ц.Тэмүүлэн, The Colors хамтлаг, сүүлийн үед хүүхэд залуусын дунд хит болж буй өөрсдийн гэсэн онцлогтой Byeghosts хамтлаг зочин уран бүтээлчээр оролцох бол DJ Kvkene хүрэлцэн ирж нэгэн үдшийг хэзээ ч мартагдахааргүй өнгөрүүлэхээр бэлтгэлдээ оржээ.

Тасалбарын тухайд Eventx.mn https://www.eventx.mn/event/1896 сайтаас 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл “Late bird” буюу 89,000 төгрөгийн хямдралтай үнээр худалдан авах боломжтой бөгөөд 09 дүгээр сарын 01-ний өдрөөс буюу 09 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл 109,000 төгрөгөөр борлуулах юм байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.