Bigbang хамтлагийн  ахлагч, дуучин G-Dragon “DAZED Korea” сэтгүүлд өгсөн ярилцлагынхаа үеэр тун удахгүй хамлаг нь шинэ цомогтой эргэн ирнэ гэдгээ баталлаа. Ийнхүү тэдний шинэ цомог гарвал 2016 оноос хойш гаргасан анхны цомог нь болох юм. 

Сүүлийн арван жилд K-Pop ертөнцөд шинэ хувьсал авчирч, дэлхийд таниулах гүүр болсон хамтлаг бол маргаангүй BigBang билээ. 

Тэд дэбьют хийсэн цагаасаа хойш ердөө гуравхан цомог гаргаж байсан бөгөөд бүгд хөгжмийн чартуудад нэгт жагсаж, зах зээлд урьдчилсан захиалгаараа л дуусдгаараа алдартай. 

Ингээд BigBang хамтлагийн фенүүдэд баяр хүргэе! Урт удаан хугацаанд хүлээсний эцэст тэд эргэн ирэх нь ээ...