Х.Оргил
07 сарын 10, 2026
The MongolZ-г Mzinho , BC.Game-багт элсэж карьераа улам олон улсын түвшинд гаргахаар шийджээ
Аюуш буюу "Mzinho" нь The MongolZ-г орхиж, BC.Game-багтай гэрээ байгуулсан болохыг тус байгууллага Х-т хуваалцсан байна.
Mzinho 2023 онд The MongolZ-д элсэж байжээ. Тэрээр ойролцоогоор дөрвөн жилийн хугацаанд 572 газрын зураг дээр гарамгай тоглож, 1.05 үнэлгээ болон 73 ADR авсан. Тэрээр ажиллах хугацаандаа The MongolZ-д YaLLa Compass 2024, Thunderpick World Championship 2024, Esports World Cup 2025 тэмцээнд түрүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан тоглогч юм.
BC.Game-баг нь Азбаяр буюу "Senzu" тоглогчийг элсүүлж өмнөх дөрвөн сард шуугиан тариад байсан бол энэ 7 сард "Mzinho" нь багийн эцсийн бүрэлдэхүүн болгон нэмсэн. Түүнийг BC.Game-үүсгэн байгуулагч Али Муханнед түүнийг багтаа элсүүлэхийн тулд "маш их ятгасан" гэнээ.
Тэд анх 12-13 настай байхдаа хамт тоглож эхэлжээ. Тэдний нөхөрлөл үргэлжилсээр The MongolZ багт өдгөө 2023 онд элсэж байсан. Нэгэн ярилцлагад "Mzinho" "Senzu"-г "амьдралын найз" гэж тодорхойлсон байдаг. Одоо тэрээр BC.Game-ийн олон улсын багт элссэнээрээ "Mzinho" нь "Senzu"тэй нэгдлээ.
BC.Game-ийн бүрэн бүрэлдэхүүнтэй танилц:
Украины улсын тоглогч гишүүн "S1mple" буюу Александр Костылиев
ОХУ улсын тоглогч гишүүн "ElectroNic" буюу Денис Шарипов
Монгол улсын тоглогч гишүүн "Senzu" буюу Мөнхболдын Азбаяр
Дани улсын тоглогч гишүүн"Magisk" буюу Эмил Рейф
Монгол улсын тоглогч гишүүн "Mzinho" буюу Батболдын Аюуш,
Польшийн улсын тоглогч гишүүн "TaZ" буюу Виктор Войтас (дасгалжуулагч)
BC.Game-ийн Гүйцэтгэх захирал Али Муханнедийн оны эцэс гэхэд багаа дэлхийн шилдэг таван багт багтах гэсэн зорилгод хүрэх зорилготойгоор VRS дээр бүрэн шинэ багийн бүрэлдэхүүнтэй Counter-Strike 2 тоглоомын ертөнцөд гараагаа эхлүүлж байна.
Орчуулсан С.Мишээл
Эх сурвалж: www.hltv.org/news
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.