Москва хотын дээд шүүхээс ТикТок, Твиттер, Фэйсбүүк, Инстаграм аппликэйшныг дахин торгох шийдвэр гаргалаа.

Энэ жилийн хувьд ТикТок нийт 8.1 сая рублиэр торгуулж байгаа бол Твиттер 55 сая рубль, Мета 83 сая рублиэр тус тус торгуулж байгаа юм. Торгуулийн шалтгаан нь тэдгээр аппликэйшнууд Оросын засгийн газраас хориглосон контентыг платформ дээрээ үзүүлсээр байгаа хэмээжээ.

ОХУ-ын Харилцаа холбоо, мэдээллийн технологи, хэвлэл мэдээллийн хэрэгслийн хяналтын дэд дарга Вадим Субботины мэдээлснээр, Гүүгл, Фэйсбүүк, Твиттер зэрэг платформууд засгийн газраас хориглосон 5500 орчим файлыг устгаагүй гэнэ.

Тийнхүү технологийн салбарын акулууд нийт 140 сая гаруй рублийн торгууль ОХУ-д төлөх болоод байгаа юм.