СХД дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн 1 дүгээр хэлтэс, Эрүүгийн цагдаагийн газрын хамтарсан шалгалтаар Эмээлтэд байрлах “ТМ Эко хүнс” ХХК-ийн эзэмшлийн махны үйлдвэрт гарал үүсэл нь тодорхойгүй, мэдрэхүйн үзүүлэлтээр үхсэн малынх байж болзошгүй, 20 гаран тонн үхрийн мах илэрсэн.


Тус махнаас 7 дээж авч Улсын Мал Эмнэлгийн Ариун Цэврийн Төв лабораторид шинжлүүлжээ.

Шинжилгээгээр үхэж, хорогдсон малын мах болохыг тогтоолоо.

Махны өнгө гүн улаан хүрэн, бага зэргийн нэгширсэн үнэртэй, махны биелэг байдал зөөлөндүү, гадаргуу дээр дарахад хонхорхой бус байжээ. 

Иймд тус махыг бусад төрийн байгууллага, хөндлөнгийн гэрчийг байлцуулан устгалд оруулж, ариутгал халдваргүйтгэлийн ажил хийхээр болжээ.