Буяндэлгэрийн Мөнхчимэг
04 сарын 30, 2021
БШУЯ, БОАЖЯ болон Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлдэг “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” (ТХБ-II) төслийн хүрээнд “Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачилга, түншлэл” сэдэвт олон улсын хэмжээний арга хэмжээ тавдугаар сарын 3-7-ныг дуустал цахим хэлбэрээр зохион байгуулагдана.
Уг арга хэмжээний зорилго нь ТХБ-ыг хэрэгжүүлсэн ололт, амжилт, сургамж, туршлагаа хуваалцан бүх түвшний байгууллага хоорондын хамтын санаачилгыг нэгтгэн дүгнэж, оролцогч талуудын түншлэлд тулгуурлан цаашдын хүчин чармайлтыг үр өгөөжтэй болгох хамтын ажиллагааны төлөвлөгөө-зураглал боловсруулах ажээ.
“Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийн үндэсний түшиц байгууллага-Боловсролын Хүрээлэн, орон нутгийн хэрэгжүүлэгч-Байгаль орчны мэдээлэл сургалтын төв, Техникийн Зөвлөн Зохицуулах Баг (ТЗЗҮБ)-ийн гишүүн байгууллагууд болон ЮНЕСКО-ийн Монголын үндэсний зөвлөл “ТХБ 2030”-ын тэргүүлэх таван чиглэл болон тэдгээрийг хэрэгжүүлэх арга менежментийн зургаан чиглэлийн хүрээнд зохион байгуулах юм.
Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэн цахимаар хэлбэрээр зохион байгуулж байна. Гэсэн ч тус нэгдсэн арга хэмжээнд 10 мянга орчим хүн бүртгүүлжээ. Энэхүү ажлын хүрээнд дараах долоон салбар үйл ажиллагаа зохион байгуулагдана
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.