Дэлхийг өөрчилж буй өсвөр үеийнхэн

Х.Оргил
11 сарын 30, 2021

Дэлхийг өөрчлөхийн төлөө манлайлж, зүтгэж буй доорх өсвөрийн манлайлагчдын эхний өөрчилсөн зүйл тэд өөрсдөө байжээ. Дараа нь тэд өөрсдийн сургууль, гэр бүл, найз нөхдөдөө нөлөөлж явсаар дэлхийн ирээдүйг тодорхойлогчид болжээ.

Эдгээр өсвөрийнхний түүх, эрмэлзэл хүүхэд, залуучуудад урам зориг, эрч хүрч өгсөөр байна.


Малала Юсуфзайгийн аав Пакистанд бага насны охид сургадаг цөөхөн хүмүүсийн нэг байсан ба Малала тэрхүү сургуульд сурдаг байжээ.

Түүнийг 15 настай байхад амьдралын зорилгыг нь тодорхойлсон үйл явдал болсон байна. Малалаг сургууль руугаа явж байхад нь Талибан зэвсэгт этгээд толгой руу нь буудаж маш хүндээр гэмтээжээ.

Энэхүү аймшигт явдлаас амьд үлдсэнийхээ дараа тэрээр эмэгтэй хүний сурч боловсрох эрхийн төлөө өндөр эрмэлзэл, нөлөөтэй тэмцэгч болжээ. Малала боловсролыг олон улсын хүний эрх гэж НҮБ-ийн индэр дээр тунхагласныг тэмдэглэн жил бүрийн 7-р сарын 12-ыг Малалагийн өдөр болгосон байна. 

Парам Жагги нь байгаль орчныг хамгаалах хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн дэлхийг өөрчилж буй залуу зохион бүтээгч юм.

"Би хүрээлэн буй орчны технологид дуртай, олон зүйл хийхийг хүсдэг."

Тэрээр дөнгөж 16 настай байхдаа автомашинаас ялгарч буй нүүрстөрөгчийн давхар ислийг хүчилтөрөгч болгон хувиргаж чаддаг Algae Mobile төхөөрөмжийг бүтээжээ.
18 настай Грета Тунберг нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулах хүсэлтэй хүүхэд залуучуудад маш их урам зориг өгдөг залуу манлайлагч юм.

Грета уур Шведийн засгийн газрын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хязгаарлагдмал арга хэмжээг эсэргүүцэж сургууль дээрээсээ тэмцлээ эхэлжээ. Түүний дэлхийн ирээдүйг аврахын тулд чадах бүхнээ хийх хүсэл нь дэлхий дахины анхаарлыг тодоор татжээ.

2019 онд Гретаг цаг уурын өөрчлөлтийн эсрэг идэвхтэй активизм хийснийг үнэлж Time сэтгүүлээс “Оны Шилдэг Хүн”-ээр шалгаруулжээ. Тэрбээр Time сэтгүүлд өгсөн ярилцлагадаа байгаль орчныг хамгаалахын ач холбогдлын талаар ярихдаа "Бид маргааш байхгүй юм шиг үргэлжлүүлэн амьдарч чадахгүй, учир нь маргааш үргэлж ирнэ" гэж хэлжээ.

Холбоотой сэдвүүд

тогтвортойхөгжил өсвөрүе

Сэтгэгдэл бичих (2)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.