Хараагүй иргэдийн 97 хувь нь ажил эрхэлдэггүй

Х.Оргил
04 сарын 12, 2022

Улсын хэмжээнд харааны бэрхшээлтэй 1200 орчим хүүхэд байна гэсэн статистик тоо баримт бий.

Тэдний 200 нь боловсролын үйлчилгээ авдаг. Харааны бэрхшээлтэй хүүхдэд олгох бүх шатны боловсролын чанарыг сайжруулахын тулд брайль үсэгтэй ном сурах бичгийн хангамжийг сайжруулах, цэцэрлэг болон МСҮТ-д суралцагчдын хувьсах зардлыг нэмэгдүүлэх, МСҮТ-ийн сургалтын хөтөлбөрт шинэчлэл хийх шаардлагатай байгаа аж.

Монгол улсын хэмжээнд харааны бэрхшээлтэй 11 мянган хүн байгаагаас 6000 нь хөдөлмөрийн насны иргэд.  Үүний 97 хувь нь ажил эрхэлдэггүй гэсэн судалгааг хараагүйчүүдийн үндэсний холбооноос танилцууллаа. 

Хөдөлмөр эрхлэх хувь хэмжээ ийм бага байгаа нь зарим талаар боловсролын салбартай холбоотой. Энэ асуудлыг судлан шийдвэрлэх зорилгоор БШУЯ болон хараагүйчүүдийн үндэсний холбоо хамтран ажлын хэсэг байгуулахаар болжээ.

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.