Токио хотын баячуудын дүүрэг болох Гинзад байрлах нэгэн баар коронавирусийн халдвар дамжихаас сэргийлж таазнаасаа тунгалаг хувин хөмөрч тогтоожээ. 

Жазз хөгжим эгшиглэх энэхүү лоунж нь Засгийн газрын 4 дүгээр сард гаргасан шийдвэрээр хэдэн долоо хоног үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд 6 дугаар сарын сүүлээр эргэн нээгдсэн юм. Гэсэн ч орлого нь цар тахлаас өмнөх үетэй харьцуулахад 70-80 хувь буурсан тул удирдлагын зүгээс үйлчлүүлэгчдийнхээ аюулгүй байдлыг хангах тал дээр арга хэмжээ авахаар шийджээ. 

Тэдний менежер Кацутоши Ивазакигийн хэлж байгаагаар "Хэрэв бид дорвитой алхам хийхгүй бол үйлчлүүлэгчдээ үйл ойшоож буй хэрэг болно. Тэд вирус халдах вий гэж санаа зовоод л байвал биднээр үйлчлүүлэхгүй шүү дээ" гэжээ.

Тунгалаг, шилэн мэт хувин нь уруу харан таазнаас зүүгдээстэй байх юм. Үйлчлүүлэгчийн толгойноос мөр хүртэлх хэсгийг багтааж, бусад үйлчлүүлэгч, ажилтнуудаас тусгаарлана. Ажилчдад ч энэ санаа таалагдаж энэхүү тунгалаг хамгаалагчийг ачаар өмнөхөөсөө аюул багатай санагдаж байгаагаа хэлсэн байна.

Тэдний 27 настай ажилтан, Мако Аоки "Вирустэй үйлчлүүлэгч байгаад, надад халдварлах вий гэж зовдог нь нууц биш. Иймээс үйлчлүүлэгч нартайгаа чөлөөтэй ярьж, харилцаж чадахгүй байсан юм. Гэхдээ энэхүү хувингийн ачаар илүү аюулгүй санагдаж байна" гэжээ. 


Эх сурвалж: Reuters