ТОКИО. /Kyodo/. Японы нийслэл Токио хотод өнөө өглөө 5.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.

Орон нутгийн цагаар өглөөний 9 цаг 11 минутад болсон газар хөдлөлтийн дараа цунамийн түгшүүр зарлаагүй бөгөөд голомт нь 60 километрын гүнд байсан” гэж Японы Цаг уурын агентлаг мэдээлсэн байна. 

Газар хөдөлсний улмаас Токио болон Одавара буудлын суман галт тэрэгний үйлчилгээ түр хугацаагаар саатсан бол “Нарита”, “Ханэда” нисэх онгоцны буудлын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа ажээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг