Азийн дээд амжилтыг давтсан, Азийн рекордыг тогтоосон, Монголын буудлагын спортын түүхэнд олон зүйлээр анхдагч болсон, Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа өнөөдөр 25 метрийн спорт гар бууны төрөлд 587 оноогоор, Токио 2020 Олимпийн их наадамд оролцох эрхээ өвөртөлсөн сайхан мэдээ дуулгалаа.

Тэрбээр Катар Улсын Доха хотод зохион байгуулагдаж буй буудлага спортын 14 дахь удаагийн, Азийн тивийн Аварга шалгаруулах тэмцээнээс ийнхүү амжилт үзүүлэв.

Тус тэмцээн үргэлжилж байгаа бөгөөд финалын буудлага орон нутгийн цагаар 12:00 эхлэх аж. Ийнхүү тэрбээр ОУХМ Э.Даваахүү, Ц.Анударь, О.Есүгэн нарын дараа олимпын эрх өвөртөлсөн буудлагын 4 дахь тамирчин болж байна.