Томас Нойвирт "Сахалтай эмэгтэй" дүрээ орхилоо

peak.mn
04 сарын 27, 2018

Австрийн дуучин Томас Нойвирт 2014 оны “Евровидение”  уралдаанд хууз сахалтай эмэгтэй дуучин Кончита Вурстын дүрээр оролцон түрүүлсэн билээ. 

Саяхан тэрбээр Их Британийн "The Independent”-д ярилцлага өгөхдөө эмэгтэй дүрээ дахин хэрэглэхгүй гэдгээ хэлсэн байна. Тэрбээр “Эмэгтэй дүр, элдэв даашинзнаас залхлаа” гэж ярьсан юм. 

Мөн “Би өөрийнхөө биеийн эмэгтэй хэсгийг сүүлийн 10 жил нээсэн. “Евровидение”-д түрүүлснийхээ дараа би Кончитад цаашид хөгжиж, дэвших маш их боломж, чиглэл байгааг олж харсан. Би алтан даашинзтай дагина болон тайзан дээр гарсан бол одоо би гутал өмссөн сахалтай залуу болон үлдэнэ” гэж тэр онцолсон юм.

Томас Нойвирт эрэгтэй дүрэндээ эргэн орсноор гудамжинд хүмүүс танихгүй сэтгэл амар байгаа гэдгээ хэлжээ. Тэрбээр саяхан ДОХ-ын өвчтэй гэдгээ олон нийтэд өөрийн цахим хуудсаар дамжуулан зарласан юм.


Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.