Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор өнгөрсөн 24 цагийн хугацаанд албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор нийт 1494 тээврийн хэрэгслээр 3049 зорчигч хот руу нэвтэрч, 1231 тээврийн хэрэгслээр 2421 зорчигч хотоос гарсан байна.

Нийт 5470 зорчигчдод эрүүл мэндийн хяналт хийхэд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Авто тээврийн шалган нэвтрүүлэх найман товчоонд эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 85 ажилтан үүрэг гүйцэтгэн ажиллажээ.