ТОКИО. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тавдугаар сарын 25-28-нд Японд айлчлах үеэрээ мэргэжлийн сүмо бөхийн тавдугаар сарын барилдааныг үзэж, түрүү бөхөд тусгай цом гардуулна. Энэ тухай Японы Ерөнхий сайд Шинзо Абэ мэдэгджээ.


Хоёр орны найрамдлыг бэлгэдсэн цомыг АНУ-ын Засгийн газрын захиалгаар бүтээсэн байна. “Бид сүмогийн тэмцээнийг хамт үзнэ. Ноён Трамп ялагчид ерөнхийлөгчийн цомыг гардуулна” гэж Абэ хэлжээ. Хоёр орны удирдагчид Токиогийн Рёгоку Кокугикан ордонд болох сүүлчийн өдрийн барилдааныг үзэж сонирхох ажээ.


Харамсалтай нь Абэ, Трамп нар хоёр ёкозуногийн барилдааныг үзэж чадахгүй байна. Учир нь Японы сүмо бөхийн их аварга болох Монголын бөх Хакүхо гэмтэл авсны улмаас шинэ эриний анхны башёг өнжихөөр болжээ. Тавдугаар сарын барилдаанд одоогийн байдлаар Монголын бөх ёкозуно Какурюү, Гүржийн бөх Точиношин нар тус бүр найман даваа, нэг унаатай эн тэнцүүхэн өрсөлдөж байгаа аж.



Эх сурвалж: Монцамэ агентлаг