Цагаан сар буюу хаврын тэргүүн сарын шинийн нэгэн хоёрдугаар сарын 12-нд тохиож байна. Хуульд зааснаар нийтээр тэмдэглэх баярын өдөр буюу шинийн 01, 02, 03-нд улс даяар бүх нийтээр амардаг. 

2021 онд:

  1. Шинийн нэгэн хоёрдугаар сарын 12-нд буюу баасан гарагт
  2. Шинийн хоёрон бямба гарагт
  3. Шинийн гурван ням гарагт тохиож байна. Өөрөөр хэлбэл, бүх нийтээр амрах гурван өдрийн хоёр нь амралтын өдөртэй давхцаж байна.

Коронавирусийн халдвараас сэргийлэх, халдварыг тараахгүй байх зорилгоор Улсын онцгой комисс, Засгийн газар Цагаан сарыг өргөн хүрээнд тэмдэглэхийг хориглох шийдвэрийг өмнө нь гаргаж, хөл хорио тогтоохоо мэдэгдсэн. Гэвч яг хэзээнээс хэд хоног хөл хорио тогтоох талаар тодорхой шийдвэр гаргаагүй.

Харин өнөөдөр Улсын онцгой комисс хуралдсан ч Цагаан сарын баярын үеэр хөл хорио тогтоох эсэх талаар хэлэлцээгүй байна.