ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨРИЙН ТУСГАЙ

АЛБАН ТУШААЛД АНХ ОРОХ ИРГЭНЭЭС АВАХ МЭРГЭШЛИЙН 

ШАЛГАЛТЫН ЗАР

 

2018.08.17                                                                                                                                             Улаанбаатар хот

         Төрийн албаны зөвлөлийн Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлөөс  Цагдаа, Дотоодын цэргийн байгууллагын төрийн  тусгай албан тушаалын сул орон тоог нөхөх болон нөөц бүрдүүлэх зорилгоор эрүүлжүүлэх, саатуулах байрны эмч, сувилагч, холбоо, мэдээллийн инженер, эргүүл, харуулын цагдаа, цагдаа зохицуулагч, цагдаа-жолооч, жолооч, бичиг хэргийн эрхлэгч-бичээч архивч, нярав, харуулчин зэрэг нийт 226 ажлын байранд шалгаруулалтыг нээлттэй зарлаж, мэргэшлийн шалгалтыг 2018 оны 09 дүгээр сарын 24-29-ний өдрүүдэд  зохион байгуулах гэж байна. 

                 Зарласан ажлын байр тус бүрт тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлт, сул ажлын байрны мэдээллийг Та бүхэн Энд дарж үзнэ үү.

Ажлын байр /албан тушаал/-д тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангаж байгаа иргэд өрсөлдөхөөр бүртгүүлэх эрхтэй бөгөөд бүртгэл 2 үе шаттай явагдана. Үүнд:

              Нэгдүгээр үе шат: Улаанбаатар хотын иргэд Нийслэлийн цагдаагийн газар, Эргүүл, хамгаалалтын газар, Замын цагдаагийн алба, Автобааз, Дотоодын цэргийн 05, 805 дугаар ангид, орон нутгийн иргэд оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ цагдаагийн байгууллага, дотоодын цэргийн тусгай салаанд тус тус 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд бүртгүүлж, судалгаанд хамрагдана.                 

           Хоёрдугаар үе шат: Судалгаанд хамрагдсан иргэдийг 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр /Даваа гараг/-ийн 10.00 цагаас Дотоодын цэргийн 05 дугаар анги /Хамгаалалтын хоёрдугаар газар/-т зохион байгуулагдах нэгдсэн бүртгэлд хамруулж, шалгалтад орох эрх олгоно.

Иргэд дараах бичиг баримтыг бүрдүүлж, бүртгэл, судалгаанд хамрагдана. Үүнд:

  •        - Өргөдөл
  •        - Биеийн байцаалт (Төрийн албан хаагчийн биеийн байцаалтын маягт №1-ийн дагуу бүрэн бичсэн байх);
  •        - Бүрэн дунд, Дээд боловсролын диплом, сурагчийн хувийн хэрэг; /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
  •        - Иргэний үнэмлэх; /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
  •        - 3 үеийн түүх;
  •        - Оршин суугаа хаягийн тодорхойлолт;
  •        - Цэргийн үүрэгтний үнэмлэх /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
  •        - 3х4, 4х6 хэмжээний 4% зураг;
  •        - Ажиллаж  байсан бол ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувь; албанаас чөлөөлөгдсөн бол тушаалын хувь; архивын лавлагаа,
  •        - Эмчийн орон тоонд өрсөлдөх иргэдийн хувьд хүчин төгөлдөр эмчлэх эрхийн гэрчилгээ; /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
  •        - Бичиг хэргийн эрхлэгч-бичээч, архивчийн орон тоонд өрсөлдөх иргэдийн хувьд Архивын ерөнхий газрын “Архивч, бичиг хэргийн ажилтан”-ний үнэмлэх; /эх хувиар/

         Шаардлагатай гэж үзвэл иргэнээс нэмэлт материал гаргуулан авна. 

Сул орон тоонд өрсөлдөх иргэдийн анхаарах зүйлс. Үүнд:

  •        - Шалгалтад орохоор бүртгүүлж байгаа иргэн өөрийнхөө тухай үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй.
  •        - Бичиг баримт дутуу бүрдүүлсэн, зарлагдсан ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй иргэдийг судалгаанд хамруулахгүй.
  •        - Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад бүртгүүлж, судалгаанд хамрагдаагүй иргэдэд шалгалтад орох эрх олгохгүй.
  •        - Эрүүл мэндийн үзлэгийг Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгийн нарийн мэргэжлийн эмч нарын комисс хийх ба ЭХО, Сүрьеэ, Цээжний зураг /флюр жижиг/, Цусны дэлгэрэнгүй /элэгний үйл ажиллагаа/, Шээсний дэлгэрэнгүй шинжилгээ, ДОХ /БЗХӨ/, Элэгний В, С вирус, Зүрхний цахилгаан бичлэгийг урьдчилан Нийслэлд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт, орон нутагт харъяа Нэгдсэн эмнэлэгт хийлгүүлж, шинжилгээний хариуг бэлтгэсэн байх.

Ажлын байр /албан тушаал/-д ерөнхий болон тусгай шаардлага,  “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын төрийн тусгай албан тушаалд анх орох иргэнээс мэргэшлийн шалгалт авах журам”-ыг Цагдаагийн байгууллагын цахим хуудас https://www.police.gov.mn/, ЦЕГ-ын хэвлэл, мэдээллийн төвийн facebook хаяг, орон нутгийн цагдаагийн байгууллагын цахим хаягуудад байршуулсан тул Та бүхэн бүртгэлтэй холбоотой болон холбогдох бусад дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.

Мэргэшлийн шалгалттай  холбоотой асуудлаар Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсийн 70191043дугаарын утсаар холбогдож,  лавлагаа, мэдээлэл авч болно.

 

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ

ГАЗРЫН ДЭРГЭДЭХ САЛБАР ЗӨВЛӨЛ