Өнгөрөгч 5 дугаар сарын 18-нд Грэйт Бриджийн үйлдврийн бүсэд маш их хэмжээний цахилгаан зарцуулалт явагдаж байгаа мэдээллээр цагдаа нар тус газрыг зорьжээ. 

Тийнхүү зорихдоо тэдгээр цахилгаан их хэмжээний сэтгэцэд нөлөөлөх ургамал тарьж байгаатай холбоотой хэмээн сэжиглэж очсон ч хэргийн газрыг нэгжээд тэд цөм гайхширчээ.

Учир нь тухайн байгууламжид нэвтрэхэд үйлвэрийн хэмжээ бүхий Биткоин олборлолтын уурхай байхыг үзсэн бөгөөд тус уурхайн хард дискүүдийг 100 хүрэхгүй компьютерт хууль бусаар холбосон байжээ. 

Чингээд цагдаагийн албаныхан тэдгээр төхөөрөмжүүдийг салгасан ба хэргийг шалгах явцад тухайн байгууламжийн цахилгааны хэрэглээ нь аль хэдийн өөрсдийн нормыг давсан ч уурхайг ажиллагаатай байлгахын тулд цахилгаан хулгайлж байсныг тогтоожээ.

Энэ тухайд хэргийг ахалсан ахмад Женнифэр Гриффин хэлэхдээ:

Мэдээж бидний төсөөлж байснаас тэс өөр зүйл байсан. Хэргийг шалгахад бүх л сэжүүр каннабисийн тариалан шиг санагдуулж байсан боловч энэ ердөө нэг криптовалютын уурхай болж таарсан. Гэхдээ энэ бол тус бүсийнхээ хоёрдогч хамгийн том уурхай юм. 

Миний ойлгож байгаагаар криптовалютын олборлолт тийм ч хууль бус зүйл биш. Гэхдээ төхөөрөмжөө ажиллуулахын тулд цахилгаан хулгайлна гэдэг бол гэмт хэрэг мөн хэмээжээ.


Эх сурвалж: Unilad