peak.mn
12 сарын 01, 2019
Fake News буюу хуурамч мэдээллээс өөрийгөө хэрхэн хамгаалах вэ? Монголчуудын дийлэнх хувь нь фэйсбүүкийг хэрэглэх явцдаа өөрсдийн мэдээллийг бусдад алдаж, бусдын ашиг сонирхлын золиос болж байгааг албаныхан анхааруулах боллоо.
Маш ойлгомжтойгоор тайлбарлавал фэйсбүүкт янз бүрийн сонин содон гарчиг, зурагтай мэдээллүүд хөвөрч түүнийг дагасан цахим алуурчид таны мэдээллийг өөрийн болгоод зогсохгүй, өөрийн бизнест ашигласаар байна. Нөгөөтэйгүүр нэр нүүрээ нуусан этгээдүүд олон мянган дагагчтай пэйж хуудас, аккаунтуудыг ашиглан санаатайгаар бусдыг гүжирдэх, турхирах зэрэг үйлдлүүдийг хийж байна. Нэг жишээг хэлэхэд л фэйсбүүкт нэгэн иргэн “Хятадууд цагаан будааг гялгар уутаар хийж бидэнд зардаг болж” хэмээн видео бичлэг хийн тараасан. Энэ видео хурдацтай тархаж хүн бүр "пүү паа" болж санал сэтгэгдлээ хэлсэн. Улмаар НМХГ-ийг түргэн авхуулж будаатай холбоотой хэвлэлийн хурлыг хийхэд ч хүргэсэн. Улмаар дээрх мэдээлэл худал болсон нь нотлогдсон.
Ингээд иргэн та яаж бусдын ашиг сонирхлын золиос болж нэмээд хувийн мэдээллүүдээ цахим орчинд алддаг тухай хүргэе.



Дээрх аюулуудаас хэрхэн өөрийгөө сэргийлэх вэ? Ингэхийн тулд дараах зөвлөмжийг дагаарай
1-рт: Хүн үнэмшихээргүй сонин содон гарчиг, зурагтай мэдээ нэртэй хулхи линкен дээр дарж орохгүй байх. Хэрэв нэг удаа хууртсан бол дараагийн удаа тухайн пэйж болоод группыг unlike, unfollow, leave group хийх

2-рт: Элдэв төрлийн сонжоо нэртэй алуурын технологи бүхий линк, илэрцүүд дээр дарж орохгүй байх

3-рт: Фэйсбүүк мессенжерээр хэн нэгнээс ирсэн үл мэдэх линкэн дээр дарж орохгүй байх

Нэмж хэлэхэд цахим ертөнцийн аюулгүй байдлаа хангах хуурамч мэдээллийг ялгаж салгах эсэх нь зөвхөн таниас шалтгаална. Дээр дурдсан зөвлөмжүүдийг цахим орчинд нэвтрэх бүрдээ хэрэгжүүлж байх нь болзошгүй аливаа эрсдлээс таныг сэргийлэх болно.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.