Цахим луйвар хийсэн гэх БНХАУ-ын 759 хятад иргэний асуудлаар хаалттай хуралдана

Х.Оргил
11 сарын 07, 2019

Цахим луйвар хийсэн байж болзошгүй БНХАУ-ын 759 иргэнийг нутаг буцаагаад байгаа билээ.

Уг асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болдын гаргасан горимын санал гаргасан байна. 

Саналын дагуу БНХАУ-аас жуулчны визээр орж ирсэн  олон зуун иргэн өндөр хүчин чадал бүхий тоног төхөөрөмж ашиглан цахим орчинд мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй асуудалтай холбогдуулан Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Гадаад иргэн, харьяатын асуудал эрхлэх газар, Харилцаа холбооны зохицуулах хороо зэрэг байгууллагуудын удирдлагуудын мэдээллийг хаалттай горимоор сонсохоор боллоо.

Холбоотой сэдвүүд

хятад цахим луйвар

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.