Л.Баяржаргал
10 сарын 30, 2017
"Багшийн цалинг нэмүүлэх түр хороо", БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нарын хамтарсан уулзалт яг одоо БСШУС-ын яаманд болж байна. Тус уулзалтаар талууд хэрхэн хамтран ажиллаж, цалин нэмэх асуудлаар бодит үр дүнд хүрэх вэ гэдгийг хэлэлцэн тохиролцох юм.
Багш нар цалингаа нэмүүлэхийг шаардаж энэ сарын 30-наас буюу өнөөдрөөс эхлэн орон даяар хугацаагүй ажил хаяхаа мэдэгдээд байсан. Харин БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа асуудлыг ажил хаялтаар биш хамтран ажиллаж шийдвэрлэе гэсэн утга бүхий албан бичгийг "Багшийн цалинг нэмүүлэх түр хороо"-нд хүргүүлснээр өнөөдөр тус хамтарсан уулзалтыг зохион байгуулж, талууд хэлэлцээр хийж байна.
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.