Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт орших “Хайрхан” хорооллын “Хайрхан” СӨХ-ны ажилтан бага насны хүүхдийг загнаж, дарамталж цамцаар нь шээс арчуулж буй мэдээлэл хоёр хоногийн өмнө олон нийтийн сүлжээнд шүүмжлэл дагуулаад буй. Тэрбээр фэйсбүүкийн хуудас дээрээ  "Дургүй хүрээд шээсийг нь арчууллаа. Хүүхдүүддээ ухаан суулгая даа эцэг, эхчүүдээ" хэмээн бичжээ.

Бага насны хүүхдэд ёс бус хандлагаар шаардлага тавьж зургийг нь олон нийтийн сүлжээнд нийтэлсэн СӨХ-ийн ажилтныг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст саатуулан шалгаж эхэлсэн байна. 

СӨХ-ны ажилтан "Хайрхан СӨХ”-ны ажилтан аж. Тэрбээр бага насны хүүхдийг нийтийн зам талбай руу бие заслаа хэмээн загнаж, дарамталж, цамцаар нь шээсийг нь арчуулж, зургийг нь цахим орчинд нийтэлсэн хэмээн буруутгагджээ.