СУДАЛГАА:Царайлаг хүмүүс дархлаа сайтай байдаг

Энэ оны эхээр "Proceedings of the Royal Society B: Biological Sciences" сэтгүүлд нэгэн сонирхолтой шинэ судалгаа хэвлэгдсэн юм.

Уг судалгааг АНУ-ын Техасын Христийн Их Сургуулийн судалгааны баг хийсэн бөгөөд хүмүүсийн нүүр царайны анхаарал татах чадвар буюу царайлаг байх нь дархлааны системийн үйл ажиллагаатай холбоотой байдаг болохыг тодорхойлжээ.

Судалгааны үр дүнд анализ хийхэд, царайлаг гэж үнэлэгдсэн хүмүүсийн дархлааны үйл ажиллагаа нь харьцангуй эрүүл, ялангуяа бактерийн халдвараас хамгаалах дархлаа сайн гэсэн үр дүн гарчээ.

Уг судалгаанд хүйсийн ялгаа ажиглагдсан нь эрэгтэй хүмүүсийн Nature Killer Cell хэмээх дархлааны эсийн ажиллагаа хүчтэй байх тусам царайлаг байдаг гэжээ. Энэхүү эс нь хүний биед нэвтэрсэн вирусын халдварыг цэвэрлэхэд маш чухал үүрэг гүйцэтгэдэг эс юм. Мөн хүний биед хавдрын эс үүсэхэд таньдаг гэдийг хавдрын мэргэжлийн эмч оролцсон Doctor’s reaction EP-04 дээрээ анимешинээр тайлбарласан байдаг аж.

Энэхүү судалгаанд 159 хүнийг хамруулжээ. Оролцогчдын дундаж нас 20, хүйсийн хувьд тал хувь нь эмэгтэй байхаар сонгож архаг хууч өвчний түүхгүй, сэтгэл гутрал болон бусад сэтгэцийн эмгэггүй, таргалалтгүй гэсэн шалгуур тавьжээ.

Мөн судалгаанд оролцохоос 2 хоногийн өмнө стеройдын төрлийн болон үрэвслийн эсрэг эм хэрэглээгүй, спортоор хичээллээгүй, согтууруулах ундаа хэрэглээгүй хүмүүсийг  хамруулсан байна.

Интернэтээр судалгаа явуулж судалгаанд оролцогчдын царайны анхаарал татахуйц байдалд үнэлгээ өгүүлсэн аж.

Оролцогчдын зургийг авсны дараа судлаачид хүн бүрт шинжилгээ хийж, тэдний дархлааны системийн ажиллагааны байдал, биеийн үрэвслийн түвшин болон өөрсдийн эрүүл мэндийн байдлын талаар мэдээлэлд үнэлгээ хийжээ.

 Үнэлгээний үр дүнд  царайлаг байх нь дархлааны системийн үйл ажиллагаатай холбоотой байдаг болохыг тогтоосон аж.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.