Цэрэг татлага өнөөдөр дуусна

Б.Баясгалан
05 сарын 05, 2019

Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн хэмжээнд 2019 оны цэргийн жинхэнэ албаны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага өнгөрсөн баасан гарагт буюу 5 дугаар сарын 3-нд эхэлсэн. 

Хугацаат цэргийн албанд татагдагчид нь:ль

  • Иргэний үнэмлэх,
  • Цэргийн үүрэгтний үнэмлэх, 
  • Эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэр, 
  • Оюутнууд их, дээд сургуульд сурч байгаа сургуулийн тодорхойлолт, сургалтын төлбөр төлсөн баримт, оюутны үнэмлэх, 
  • Мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх, сургууль төгссөн диплом зэрэг баримт бичгийг биедээ авч, цэрэг татлагын байранд тогтоосон хугацаанд ирэх үүрэгтэй юм.

Дүүргүүдийн цэрэг татлагын байр:

  • БГД 96 дугаар сургууль /”Оюуны ундраа” цогцолбор сургууль/
  • БЗД 14 дүгээр сургууль
  • СБД 31 дүгээр сургууль
  • СХД 83 дугаар сургууль /“Ирээдүй” цогцолбор сургууль/
  • ХУД 34 дүгээр сургууль
  • ЧД 5 дугаар сургууль
  • БНД “Гүн галуутай” цогцолбор сургууль

Цэрэг татлагын хугацаа өнөөдөр буюу энэ сарын 5-нд дуусах бөгөөд цэргийн насны залуучуудын 96.1 хувьд нь цэргийн зарлан дуудах мэдэгдэл хүргүүлсэн байна.

Цэрэг татлагаас зайлсхийсэн тохиолдолд хуулийн дагуу мөнгөн торгууль ногдуулна.

Холбоотой сэдвүүд

цэрэг цэрэг татлага

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.