Алба хааж байсан хугацаат цэрэг нас баржээ

Х.Оргил
01 сарын 24, 2019

Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг нас барсан хэрэг гаржээ.

Нас барсан цэрэг нь Орхон аймгаас өнгөрсөн оны намрын ээлжээр татагдан очсон, 19 настай байлдагч байжээ. Талийгаачийг өглөөний гүйлтэндээ гүйж байгаад унахад нь бусад нь түшиж цэргийн байранд оруулан, ус уулгасан ч хэсэг хугацааны дараа бөөлжиж, удалгүй нас барсан аж. 

Ташрамд дурдахад, Зүүнбаян дахь тус ангид 2017 оны өвөл нэг цэрэг цагийн манааныхаа байрлалыг орхин ахлагчдаа шийтгүүлж, улмаар есөн хуруугаа хөлдөөж тайруулсан явдал гарч байсан. Мөн тус ангийн захирагч, хурандаа Д.Өлзийбаяр өмнө нь Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн захирагчаар ажиллаж байсан бөгөөд хоёр алба хаагч хээрийн сургуулилтын үеэр гранатанд өртөж амиа алдсан дуулиант үйл явдал болж байсан билээ. Тухайн үед хэргийг шалгаад хэрэгсэхгүй болгосон юм. 

Холбоотой сэдвүүд

цэрэг цэрэг эрс

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.