Б.Баясгалан
02 сарын 10, 2020
Цэргийн бүртгэлийн хугацаа дууссан ч, бүртгүүлж амжаагүй иргэдийг тодорхой хугацаанд торгуульгүй бүртгэх болсон талаар нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабаас өнөөдөр мэдээллээ.
Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар "Нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэлийг 2020 оны нэгдүгээр сарын 20-ноос хоёрдугаар сарын 07-ны өдрүүдэд явуулж дууслаа. Цэргийн бүртгэлийг засаг захиргааны анхан шатны нэгж болох 173 хороонд явуулсан.
Энэ жил цэргийн бүртгэлд хамрагдах ёстой хүмүүсийн 95.3 хувь нь бүртгүүллээ. Өнгөрсөн онд 96.5 хувь байсан.
Бүртгэл явуулах хугацаанд хорио цээрийн дэглэм гарч, тодорхой хязгаарлалт явагдсан. Хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбоотой зэрэг шалтгаанаар цэргийн бүртгэлд хамрагдаагүй олон хүн байна.
Эдгээр хүмүүсийг гуравдугаар сарын 05-15-ны хооронд харъяа дүүргийн Цэргийн штабууд дээр бүртгэнэ. Гуравдугаар сарын 05-ныг хүртэлх өдрүүдэд бүртгэхгүй. Дээрх хугацаанд бүртгүүлэхэд Зөрчлийн тухай хуулийн дагуу ч юм уу ямар нэгэн арга хэмжээ, торгууль авахгүй, шууд бүртгэнэ" хэмээн мэдээллээ.


Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.131.225.150] ・ 2020.02.10 Хариулах
Цэргийн бүртгэл гэдэг энэ хоцрогсон арга барилаа өөрчлөх шаардлагатай, үүнийг онлайн болон цахим хэлбэрт оруулах шаардлагатай. Энэ бол шал дэмиий ажил
Зочин [103.212.119.181] ・ 2020.02.10 Хариулах
хүүгээ цэрэгт явуулмаар бн. өөрөө явахгүй гэнэ. хүчээр баривчлаад цэрэгт явуулж болох уу. тэгж туслабал сайн бн.
Санал болгох
1 Нүүрснээс шатахуун гаргах үйлдвэр байгуулах асуудлыг судалж эхэллээ
2 Газрын доройтлоо хэмжиж, баталгаажуулж чадвал санхүүжилт татах бүрэн боломжтой
3 COP17: Газрын нөхөн сэргээлт, гангийн тэсвэржилтэд 1.3 тэрбум ам.долларын төслүүдийг зарлалаа
4 Монголд төрсөн гурван казах Казахстаны шинэ парламентын бүрэлдэхүүнд сонгогджээ
5 COP17: Иран улс НҮБ-ын цөлжилттэй тэмцэх хурлаар геополитикийн асуудлыг хөндлөө