2022 оныЦэвэр агаар Олон улсынөдөрт зориулсан илгээлт

Уриа: Биднийамьсгалж буй агаар нэг

Үндэслэл:2022 оны Цэнхэр тэнгэрт цэвэр агаар Олон улсын өдрийг (#WorldCleanAirDay), хил дамнан зах хязгааргүй тархах агаарын бохирдолд анхаарлаа хандуулж, хамтын хариуцлагатайгаархамтарсан арга хэмжээ авах шаардлага тулгарч байгааг онцолж #TheAirWeShare/Бидний амьсгалж буй агаар нэг уриан дор тэмдэглэж байна.

Ерөнхий мэдэгдэл:

  1. ДЭМБ-ын шинэхэн тооцоогоордэлхийн хүн амын 99 хувь ньаюулгүй хэмжээнээс хэтэрсэнбохир агаараар амьсгалж байна. Энэ ньманай гаригийн орчныэрүүл мэндийн хамгийн том аюултулгарч байгааг илэрхийлж байна. Жил бүр 7 саяорчимхүн цаг бусаарэндэжбайгаабөгөөд тэдний 90гаруй хувьнь бага, дунд орлоготойулсорнуудадногдожбайна(ДЭМБ,Lancet Planetary Healthсэтгүүл).
  2. Агаарын бохирдол ньүр дагаврын хувьд ч, шийдвэрлэх арга замын хувьд чдангаар шийдвэрлэхасуудал бишюм:Агаарын бохирдол нь уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлынхомсдол, бохирдлын бусадхэлбэрүүдзэрэг дэлхийдахинд тулгарч буй асуудлуудтайсалшгүй холбоотой.Зарим агаар бохирдуулагч нь уур амьсгалын өөрчлөлтийг өдөөгч хүчин зүйл болж байдаг бол уур амьсгалын өөрчлөлт нь эргээд агаарын бохирдлыг улам бүр нэмэгдүүлж байдаг, тухайлбал, хэт халууны улиралд ой хээрийн түймэр гарах, озоны түвшин нэмэгдэх зэрэг үзэгдэл ажиглагддаг. Энэхүү харилцан уялдаа бүхий хүчин зүйлүүдийг хамтад нь шийдвэрлэхгүйгээр асуудлыг дангаар шийдэх боломжгүй учир энэхүү харгис эргүүлгийг бид таслах хэрэгтэй билээ.
  3. Агаарын бохирдол нь нийгмийн болоод жендэрийн эрх тэгш бус байдал, эдийн засгийн хөгжил зэрэг хөгжлийн бусад сорилтуудтай нягт уялдаатай бөгөөд тэгш бус байдлыг улам бүр хурцатгаж, хүмүүсийг ядууралд оруулах эрсдэлийг бий болгодог.
  4. Дэлхийн хэмжээнд агаарын бохирдлын нөлөөллийн тэгш бус байдал түгээмэл ажиглагдаж байна. Орон нутгийн түвшиндядуу, эмзэг бүлгийн иргэд бусад хүн амын бүлгүүдтэй харьцуулахад агаарын бохирдолд илүүтэй өртөж байгаа бөгөөд дэлхий дахинаа бага, дунд орлоготой улс орнуудадэнэ үзүүлэлт багагүй байгаа төдийгүй хүн амын эрүүл мэндэд ихээхэн хор уршиг үзүүлэхээр байна.
  5. Агаарын бохирдол нь хамгийн эмзэг, эрсдэлд өртөмтгий, өөрсдийгөө хамгаалах хөрөнгө нөөц багатай хүмүүс, ялангуяа хүүхэд, ахмад настнуудад харьцангуй хүндээр тусч байгаа бөгөөд өрхийн дотоод орчны агаарын бохирдол нь эмэгтэйчүүд, хүүхдүүдэд хамгийн ихээр нөлөөлж байна.
  6. 2021 онд агаарын бохирдлоос шалтгаалсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал 8.1 их наяд ам.доллар буюу дэлхийн ДНБ-ий 6.1 хувьтай тэнцэх хэмжээнд хүрчээ (Дэлхийн банк).
  7. Агаарын бохирдол ньцэвэр, эрүүл, тогтвортой орчинд амьдрах хүний эрхийгзөрчиж байна. Хүмүүс цэвэр агаар шаардахаас гадна эрхээ хангуулахын тулд хууль тогтоох тогтолцоог ашиглах боломжтой байх ёстой.
  8. Агаарын бохирдлын гол эх үүсвэрүүд юу байна вэ:Эрчим хүч үйлдвэрлэхийн тулд түүхий түлш хэрэглэх, түлш тээвэрлэх, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулах, түүхий түлш, керосин ашиглан хоол ундаа бэлтгэх, гэрэлтүүлэгтээ керосин ашиглах, хог хаягдал шатаах, хөдөө аж ахуй эрхлэх, ялангуяа газар тариалангийн үлдэгдлийг шатаах зэрэгбидний өдөр тутмын үйл ажиллагаа агаарын бохирдлыг үүсгэхэд нөлөөлж байна.

Гадаад орчны агаарын бохирдол:

  1. Хүрээлэн буй орчны (гадаад)PM2.5буюу нарийнширхэгттоосонцортагаарын бохирдол нь цус харвалт, чихрийн шижин, зүрхний өвчин, уушигны хорт хавдар, нялхас, хүүхдийнэрүүл мэнд, амьсгалын замын өвчлөлд сөргөөр нөлөөлдөг (ДЭМБ Мэдээлэл).Хар нүүрстөрөгчбуюуPM2.5-ийн нэг хэсэг нь онцгой аюултай.Агаарын бохирдлоос үүдэлтэйхүн амыннас баралтын гуравны нэгхувь нь ийм шалтгаантай бөгөөд энэ ньорчин тойрныхоогэрэл дулааныгшингээдэг тул дэлхийн дулаарлыг нэмэгдүүлэхэд нөлөөлдөг.Үүнээс гаднанарийн ширхэгттоосонцор ньмаш бага байсан чхүн, амьтны эрүүл мэндэд нэн хортой химийн нэгдлүүдболохагаар мандал дахь органик бохирдуулагчтай(POPs)холбоотой байж болох юм.Түүнчлэн энэ нь гадаргын ус болон хөрсөндорганик бохирдуулагчид шингэхэд нөлөөлдөг.
  2. Хот, хөдөөгийн орчны (гадаад) агаарын бохирдлын улмаас2019 онд дэлхийн хэмжээнд4.2 сая хүнцаг бусаар эндсэнтооцоотой байна(ДЭМБ).

Дотоод орчны агаарын бохирдол:

  1. Дэлхий дээр2.4 тэрбуморчимхүн керосин, мод, аргалхөрзөн, нүүрс, газар тариалангийн хог хаягдал зэрэгтүүхийтүлшашигланхоолундаа бэлтгэж, гэр орноо халааж, гэрэлтүүлж байгааучраасдотоод орчныагаарын бохирдлын аюултайнөхцөлд амьдарч байна. Жил бүр 3.2 саяорчим хүн өрхийн дотоод орчныагаарын бохирдлоос болжэндэж байна.Эмэгтэйчүүд болон бага насны хүүхдүүд ийм тохиолдолд хамгийн эмзэг өртөмтгий байна.5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн бараг тал хувь нь өрхийн дотоод орчны агаарын бохирдлоос үүдэлтэй бөгөөд 1 тэрбум орчим хүүхэд агаарын бохирдолд илүү ихээр өртөж байна. Өмнөд Ази болон Африкийн олон оронд өрхийн дотоод орчны агаарын бохирдол нь хүмүүс цаг бусаар эндэх тэргүүлэх шалтгаан болж байна.(ДЭМБ-ын дотоод орчны агаарын бохирдлын талаарх мэдээлэл)

12.Хот, хөдөөд хоол ундаа бэлтгэх эрчим хүчний эх үүсвэрийн хэрэглээ ихээхэн ялгаатай байна. 2020 онд дэлхийн хэмжээнд хот суурин газрын хүн амын 14 орчим хувь нь бохирдуулагч түлш, технологи ашиглан хоол ундаа бэлтгэж байгаа бол энэ үзүүлэлт хөдөөгийн хүн амын хувьд 52 хувь байна.

  1. Бодлогын хүчтэй арга хэмжээ авахгүй байх аваас 2030 он гэхэд 2.1 тэрбум орчим хүн цэвэр түлш, технологи ашиглах боломжгүй хэвээр байх тооцоотой байна. Африкийн өмнөд сахаарын улс орнуудад 2020 онд 923 сая орчим хүн цэвэр технологи ашиглан хоол ундаа бэлтгэх боломжоор хязгаарлагдаж байсан бөгөөд хүн ам нь эрчимтэй өсөхийн хэрээр нөхцөл улам бүр дордох магадлалтай учир энэ бүсэд онцгой арга хэмжээ авах шаардлагатай байна.(ДЭМБ)

Агаарын хил дамнасан бохирдол:

  1. Бохирдолдхил хязгааргэж үгүй. Агаар бохирдуулагч нь 3-4 хоногийн дотор тивдамнан туулан өнгөрөх боломжтой.Иймээс бидүүнийг бүс нутаг, хил дамнасан асуудалхэмээншийдвэрлэххэрэгтэй.
  2. Өнөөдөр таны машинаас ялгарч буй бохирдуулагч таныхүүхдүүд, хөршийнхөн,олон мянганбээрийн цаанаамьдарч байгаахамаатан садандбагтраа өвчин үүсгэх боломжтой.
  3. Хотоос гадна үүсэхбохирдлынэх үүсвэрүүд орон нутгийн агаарын бохирдолд ихээхэннөлөө үзүүлэх учир дийлэнххотуудөөрсдийн хүрээнд дангаарарга хэмжээ авах замаар ДЭМБ-аас тогтоосонагаар бохирдуулагчийнаюулгүйнтүвшинд хүрэх боломжгүйюм.Улсүндэсний болон бүс нутгийнхэмжээнд тодорхой арга хэмжээ авч зарим үр дүнд хүрч болох ч хил дамнахагаарын бохирдлыг бууруулахадчиглэсэнолон улсын хамтынхүчин чармайлт нэн чухалбайна.
  4. Тухайлбал,НидерландУлсгудамж,талбайхотсуурин, улсынхаахэмжээнд нарийн ширхэгтэй тоосонцор(PM2.5)-ын бохирдлыг буурууллаа гэж үзэхэдхүн ам нь ДЭМБ-ын зөвлөмжөөсдавсанPM2.5тоосонцортөртсөн хэвээр байх болно. Учир нь агаарын хил дамнасан бохирдол тус улсын агаарын чанарт хүчтэй нөлөөлсөөр байх болно.
  5. Агаарын урт хугацааны хил дамнасан бохирдлын нөлөөллийн өөр нэг жишээ бол эдгээр химийн хорт бодисыг үйлдвэрлэгч, хэрэглэгч бусНомхон далайн арлын 9 оронд Стокгольмын конвенцид орсон органик бохирдуулагчийн нэг болох PFAS–хэмээх химийн хорт бодисорчны агаарт илэрсэн явдал юм. Эдгээр химийн хорт бодис ийнхүү удаан хугацаагаар хил дамнан тархаж байснаар эдгээр буурай хөгжилтэй орнууд эрүүл мэндийн болзошгүй эрсдэлийн идэвхгүй хүлээн авагч болсон байдаг.
  6. Бас нэг төвөгтэй асуудал бол зарим агаар бохирдуулагч нь агаар мандалд химийн урвалын явцад үүсч байдаг. Энэ нь агаарын чанарыг үр дүнтэй удирдахын тулд сонирхогч талуудтай хамтран ажиллахдаа олон салбарыг хамруулсан, олон төрлийн бохирдуулагчийг шийдвэрлэх төрөл бүрийн арга барил ашиглах хэрэгтэй гэсэн үг.
  7. Хотууд, бүс нутаг хоорондын; бүс нутаг дахь, улс орнууд, салбарууд, бохирдуулагч хүчин зүйлсүүд зэрэг олон арга хэлбэрийг ашиглангадаад орчны агаарын бохирдолтой тэмцэх нэгдсэн аргыг хэрэгжүүлснээр жил бүр тохиож байгаа 2.4 сая хүртэлх тооны цаг бус эндэгдлийг 2030 он гэхэд хязгаарлах боломж байна (CCAC). (үүний үндсэн эх үүсвэр нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, тээврийн салбар, химийн бодис, хог хаягдлын менежмент, хог хаягдлыг ил шатаах зэрэг асуудлууд юм).
  8. 2050 он гэхэд, хүлэмжийн хий ялгаруулагч, агаарыг бохирдуулагч тропосферийн озон үүсэх бүрэлдэхүүн хэсэг болох метан хийн ялгаруулалтыг бууруулснаар эдгээр бохирдуулагчаас үүдэлтэй дэлхийнургацын алдагдлыг хоёр дахин бууруулжчадах бөгөөд бид 4-33 тэрбум ам.долларын хэмнэлт гаргах боломжтой

Шийдэл:

  1. Аж үйлдвэр, тээвэр, эрчим хүчний хэрэгцээгээ хангахын тулд бид цэвэр эрчим хүчний эх үүсвэрийг ашиглах шаардлагатай байна. Өрхүүдутаа бага ялгаруулдаг зуух,түлшийгхоолунд бэлтгэх, амьдрал ахуй зэрэгтээхэрэглэснээрагаарын бохирдлыг бууруулж, өрхийн гишүүд, ялангуяа эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эрүүл мэнд,өрхийн гишүүдийн аж байдлыг сайжруулах боломж бүрдэнэ.2050 он гэхэд дэлхийн автомашины парк гурав дахин нэмэгдэх бөгөөд дэлхийн тээврийнсалбарынэрчим хүчний 95 хувь ньтүүхийтүлшнээсэхтэй хэвээр байхаар байна.Иймээс агаарын бохирдлыг бууруулахад утаа бага ялгаруулдаг, цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл ашиглах, явган явах, дугуй унах, нүүрсхүчлийн хий бага ялгаруулдаг нийтийн тээврээр зорчих нь нэн чухал байх болно. Дэлхийн хүнсний тогтолцоонд өөрчлөлт гаргах, тариаланчидтай хамтран газар тариалангийн хаягдлыг шатаахаас өөр хувилбар хайж олох, хог хаягдлыг багасгах, хог хаягдлыг шатаахаас татгалзах зэргээр хот суурингийн агаарын бохирдлыг 40 хувиар бууруулах боломжтой. Үүнтэй нэгэн адил чухал зүйл бол хариуцлагатай дадал зуршлыг хэвшүүлэх, илүү үр ашигтай төхөөрөмж хэрэгсэл ашиглах замаар эрчим хүчний хэрэглээгээ багасгах явдал юм. (Шийдлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоос үзнэ үүhttps://www.ccacoalition.org/en/content/short-lived-climate-pollutant-solutions).
  2. Уриалга:Олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх нь нэн чухал. Тоо мэдээлэл, судалгаа шинжилгээ, сайн туршлагыг цуглуулж харилцан солилцоход чиглэсэн шат шатны болон салбар хоорондын нэгдсэн арга барилыг хэрэгжүүлэх шаардлагатай. Мөн бид агаарын бохирдлын талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг сайжруулах чиглэлд нэгэн зэрэг хүчин чармайлт гаргах хэрэгтэй Агаарын бохирдол нь бүх нийтэд хамаатай бөгөөд түүний нөлөөллөөс хэн ч ангид байх боломжгүй. Амьсгалж буйагаараа цэвэр байлгахын төлөө (#TheAirWeShare) Бид яг одооноос хамтын хүчин чармайлт гаргах хэрэгтэй байна.