Ц.Магалжав: Сэргээшийн шинжилгээнд нөлөөлөх оролдлого хийж яваа гэх яриа бол ор үндэсгүй гүтгэлэг

Х.Оргил
08 сарын 16, 2019

Л.Чинбат нарын тэргүүлдэг Монголын Үндэсний бөхийн холбооноос допинг хэрэглэсэн бөхийн цолыг хураах ёстой гэсэн мэдэгдэл гаргасан билээ. 

Уг мэдэгдлийн дараа дархан аварга Б.Бат-Эрдэнэ, аварга Э.Оюунболдын хамт БНСУ-д зорчин, допингийн шинжилгээнд нөлөөлөх оролдлого хийж яваа гэх мэт яриа нийгмийн сүлжээнд тархсан билээ. Үүнийг Монголын үндэсний бөхийн холбоо үгүйсгэж, энэхүү гүжир гүтгэлэгээ зогсоохгүй бол хуулийн байгууллагад хандахаа мэдэгдлээ.

Одоогоор УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ орон нутагт албан үүргийнхээ дагуу томилолтоор яваа бол гэдгийг мэдэгдэлд дурджээ.

Мэдэгдэл:

Холбоотой сэдвүүд

мэдэгдэл сэргээш

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.