Инчеон-Улаанбаатар чиглэлд өнөөдөр хөөрөх гэж байсан онгоцонд тэсрэх бөмбөг тавьсан байж болзошгүй гэсэн мэдээлэлтэй холбоотойгоор МИАТ компаниас мэдэгдэл гаргалаа. 

Тус мэдэгдэлд:

"2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Инчеон-Улаанбаатар чиглэлд хөөрөх гэж байсан EI-FGN бүртгэлийн дугаартай В767-300 агаарын хөлөгт тэсрэх бөмбөг тавьсан байж болзошгүй гэсэн мэдээлэл Нисэх буудлын Аюулгүй байдлын албанд ирсэн. Иймд БНСУ-ын Инчеон олон улсын нисэх буудлын тус улсын Онцгой байдлын удирдлагын төвөөс уг агаарын хөлөгт аюулгүй байдлын үзлэг хийж байна.

Энэхүү нөхцөл байдлын улмаас гарсан нислэгийн сааталд МИАТ компанийн зүгээс хүлцэл өчиж байна.

Нөхцөл байдлын талаар бид тухай бүрд нь мэдээллэх болно" гэжээ.