Х.Уянга
06 сарын 26, 2025
МИАТ ТӨХК Сөүл чиглэлийн зуны нислэгийн давтамжийг нэмэгдүүллээ. Тодруулбал, ирэх долдугаар сарын 02-ны өдрөөс есдүгээр сарын 19-нийг дуустал хугацаанд лхагва, баасан гарагт ОМ303/304 дугаартай нэмэлт нислэгүүдийг үйлдэнэ. Ингэснээр Сөүл чиглэлд долоо хоногт нийт 22 удаагийн нислэг үйлдэнэ гэсэн үг юм.
Мөн иргэд Blue Sky Mongolia урамшууллын хөтөлбөрт хамрагдаж суудлын зэрэглэл ахиулах, цуглуулсан оноогоороо тийз авах гэх мэт олон урамшууллуудыг эдлэх боломжтой.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.