Ц.Нямдорж: 100 хувийн санал нэгтэйгээр Б.Батзоригийг огцруулах боломжгүй гэж үзсэн

Б.Баясгалан
11 сарын 07, 2018

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Б.Батзоригийг огцруулах эсэхийг хэлэлцэж байна.

Прокуророос УИХ-д ирүүлсэн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналын дагуу Халдашгүй байдлын дэд хороо өчигдөр хуралджээ.

Чуулганы хуралдааны эхэнд тус дэд хорооны саналыг УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж танилцууллаа.

Тэрээр "Прокуророос ирүүлсэн саналын дагуу өчигдөр бид хуралдсан. Ингэснээр Халдашгүй байдлын дэд хорооны гишүүд 100 хувь санал нэгтэйгээр яг одоогийн нөхцөлд Б.Батзоригийг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь огцруулах боломжгүй гэж үзсэн" хэмээв.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.