Өчигдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү "МАН-д  Хууль зүй дотоод хэргийн яаманд дэд сайд гэж сүрхий хуульч байлаа. Даанч хуульчид, шударга хүнд дургүй, сайн хуульч гарчих вий гэхээс айдаг нэг ах зангиагаар боогоод хөөгөөд гаргачихсан" хэмээн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид үг дайсан юм.

Бичлэгийн 3 минутаас үзнэ үү:

Тэгвэл өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж О.Баасанхүүд хариуг нь барилаа. Тэрбээр, 

"Би О.Баасанхүүд зориулж үг хэлье. О.Баасанхүүгийн сонгогдсон Эрдэнэт гэдэг газар Монголын 2200 жилийн түүхэнд байгаагүй луйвар явагдсаныг таслан зогсооход би байдаг бүхнээ зарсан. Энэ хотод амьдардаг хүн яргийн машинаар орсон. Үүнд О.Баасанхүү өширхөөд байна. Чи миний биеийн тухайд ярилаа. Би 68 кг-тай, 1.68 м өндөртэй. Чи наснаасаа эрт халзан болсон, ордонд улаа харж гүйсээр байгаа наснаасаа эрт хөгширч байгаа. Чи Н.Энхбаярын оймсонд хавчуулагдаж байж УИХ-д оруулж ирсэн. Чамд мэргэжлийн чадвар,  мэргэжил байхгүй. Чам шиг 28 хувийн саналаар сонгогдсон хүн байхгүй" гэв.