Б.Баясгалан
10 сарын 16, 2018
Дорноговь аймгийн Замын-үүд суманд байгуулагдсан “Бүс нутгийн Логистикийн төв”-ийг ашиглалтад хүлээн авлаа. Олон Улсын стандартад нийцсэн энэхүү тээвэр логистикийн төвийн үйл ажиллагааг эхлүүлэх ёслолд УИХ-ын гишүүд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Зам тээврийн хөгжлийн сайд болон гүйцэтгэгчид болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Тус төвийг Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Зам тээврийн хөгжлийн яамны захиалгаар БНХАУ-ын Зам тээвэр, төмөр замын 21 дүгээр товчоо болон бусад туслан гүйцэтгэгчид хамтран барьж дуусган ийнхүү хүлээлгэн өгөв.
Логистикийн төв нь өргөн болон нарийн царигийн ачилт буулгалтын 11,6 км төмөр зам, логистикийн төв рүү орох гарах төмөр замтай огтлолцох хүнд даацын 19 у/м төмөр бетон гүүрэн байгууламж, 1,6 км автозам, дэд бүтэц, барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ бүхий нийт 128 га талбайг хамарсан цогц байгууламж юм.
Мөн чингэлэг шилжүүлэн ачих 50 тонны даацтай хоёр өргөгч цамхаг ашиглалтад оруулсан нь хоногт 620 вагоныг шилжүүлэн ачиж, боловсруулах боломжтой болж байна.
Бүс нутгийн Логистикийн төв ашиглалтад орсноор манай улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх ачаа тээвэрлэлтийн эргэлтийг нэмэгдүүлэх, үр ашгийг дээшлүүлэх, царигийн ялгаатай төмөр замтай улсын хилийн боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, холимог тээврийн системийг хөгжүүлэхэд ихээхэн түлхэц болох юм.
Тодруулбал, Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын хөгжил, арилжаа худалдааны эргэлт сайжрахад маш чухал хувь нэмэр үзүүлэх үндэс суурь болох юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.




Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [64.119.27.94] ・ 2020.08.22 Хариулах
Царигаа өөрөө сольдог вагон гарцан
Зочин [64.119.27.94] ・ 2020.08.22 Хариулах
Хос төмөр замаа нэг далан дээр өргөн нарийнаар хослуулж тавь. Замын үүд сүхбаатар хоёрт дугуй болон ачааг шилжүүлэн ачиж солино. Цариг сольдог технологи
Санал болгох
1 Ахлах ангиасаа бэлдсэн “Үнэт гурван жил”-ийн үр дүнд 200 мянган ам.долларын тэтгэлэг хүртжээ
2 Л.Энх-Амгалан: Сургалтын чанарыг сайжруулахын тулд багш нарыг аттестатчилна
3 Багийн ойлголтын зөрүү байгууллагыг нь гацаасныг захирлууд анзаардаггүй
4 Тахь, бөхөн, чацарганы шугуй сэргэсэн Хомын талд малчдын орлого ч өсжээ
5 Б.Нямбаяр: Шувууд үзэгдэхээ больж байвал тэр орчин амьдрах боломжгүй болж буйн дохио