Улаан номд бичигдсэн амьтдыг агнах явдал гарсаар байна.

Тухайлбал энэ сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Эмээлт" шалган нэвтрүүлэх товчоогоор хууль бусаар цоохор ирвэсийг тээвэрлэн гаргах гэж байсныг Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн алба хаагчид барьжээ.

Дэлхийн нэн ховор амьтны жагсаалтанд орсон тус цоохор ирвэсийг Prius 30 авто машинаар тээвэрлэж явсан иргэн И, Х нар Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хэрэг бүртгэл нээн шалгагдаж байгаа аж.

Шалгалтын явцад нарийвчлан шалгаж дээрх этгээдүүд нь өмнө нь энэ төрлийн хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх болон холбогдох бүх төрлийн зөрчлүүдийг нь шалгаж, хариуцлага ногдуулах юм байна. 

Дашрамд сонирхуулахад энэ төрлийн цоохор ирвэс манай оронд 1000 хүрэхгүй бий. Хэрэв цоохор ирвэсийг агнавал 22.4 сая төгрөгийн нөхөн төлбөр төлж, эрүүгийн хариуцлага хүлээдэг.