УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагийн охин хар тамхины хэрэгт холбогдсон. Ц.Цогзолмаа сайд охиныхоо хэргийг нуусан ч үүнийг нь УИХ-ын дарга М.Энхболд мэдсэн учир өөрийн бүлэгтээ элсүүлж, Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зуруулсан гэх мэдээлэл сүүлийн өдрүүдэд цахимаар цацагдаад буй юм.

Тэгвэл уг мэдээллийн талаар Сайд Ц.Цогзолмаа "Би ээж хүний хувиар эх хүний хувиар бохир улстөрд үр хүүхдүүдийг маань хутгаж, гүтгэж, доромжилсон захиалгатай, өндөр төлбөртэй хуурамч гүтгэлгийг тэвчихгүй, улс төрийн гүтгэлгийг тэвчсээр ирсэн. Зохион байгуулагчдыг олох болно. Надад хамгийн үнэтэй зүйл бол гэр бүл, үр хүүхдүүд минь шүү. Би үнэт зүйлээсээ урвахгүй" хэмээн нийтлэжээ.