Сэтгэл зүйч Б.Алтанзаяа зөвлөж байна.

Тоглоом хүүхдийн хөгжилд онцгой чухал нөлөө үзүүлдэг. Гэвч энэ нь дааж давшгүй их тоглоом авч өг гэсэн үг биш гэдгийг эцэг эхчүүд ойлгох ёстой. Цөөхөн тоглоомтой байснаар таны хүүхдэд ямар ач тустайг тайлбарлаж өгье.

1. Таны хүүхэд илүү бүтээлч болно. Хэтэрхий олон тоглоом хүүхдийн ургуулан бодох хийгээд хөгжүүлэх сэтгэлгээг хааж байдаг бол цөөхөн тоглоом нь тэдэнд хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх учиртайг ойлгуулж өгдөг.

2. Таны хүүхдийн анхаарал илүү сайн төвлөрдөг болно. Хэтэрхий олон тоглоомон дунд хүүхэд төөрч, анхаарал нь сарнидаг.

3. Хүүхэд нийгмийн харилцаанд илүү идэвхтэй болно. Ингэснээр тэд цөөхөн тоглоомоо бусад хүүхдүүдтэй хэрхэн хуваалцаж тоглох, солилцох, томчуудаар хэрхэн шинэ тоглоом авахуулын тулд тэдний эвийг олоход суралцана.

4. Тэд аливаа зүйлийг хайрлаж гамнахыг ойлгоно. Цөөхөн тоглоомоо эвдээд дуусвал түүнд өөр зүйл үлдэхгүй учраас тэд маш их анхаарна.